February 04, 2012

Үзэсгэлэнт дельфиниум

Дельфиниум цэцгийн талаар өмнө нь материал оруулаж байсныг уншсан гэдэгт итгэж байна. Үнэхээр гайхалтай сайхан цэцэг шүү. Байгаль дээр энэ цэцэг нь ойролцоогоор 40 орчим төрөл бүртгэгдсэн байдаг. 

















Хурдан ургадаг, бас том цэцэгстэй гэдгээрээ алдартай



Дельфиниум 6-р сараас эхлэн 7-р сарыг дуустал цэцэглэдэг.





Наранд дуртай бөгөөд сүүдрийг үздэггүй. 









Энэ цэцэгний ихэнхи төрөл нь цэнхэр болон гүн цэнхэр өнгийн цэцэгстэй. Зарим тохиолдолд цагаан болон улаан өнгүүд байдаг.









Эртний Грекийн домогт өгүүлснээр эрт дээр үед нэгэн залуу амьдарч байсан бөгөөд хайртай эмэгтэйгээ амь оруулсан учир Бурхан түүнийг дельфин болгосон гэдэг.










Орой болгон дельфин далайн эрэгт сэлж ирхэд бүсгүй ч гэсэн далайн эрэгт ирдэг байсан аж. харин тэд уулзалдаж чададгүй байв. Хайраар дүүрэн харцаар бүсгүй далай рүү ширтэж гуниглан зогсдог байсан гэх. 







Харин нэг өдөр бүсгүй хайр болон гуниг агуулсан харц нь баяр баяслаар дүүрэв. Тэрээр далайн давалгаанд наашлаж буй дельфиныг харсан гэдэг. Далайн эрэгт ирсэн дельфин бүсгүйн хөлөнд нэгэн цэцэг авчираж тавьсан байна. Энэ цэцэг нь дельфиниум юм.














Сарнай, сараана цэцэгстэй суулгахад ч зохижтой харагдана.











   


No comments:

Post a Comment