February 25, 2012

Кальцеолярия буюу Бойвгон цэцэг

Кальцеолярия – Calceolaria

Фото Кальцеолярии гибридной (Calceolaria x herbeohybrida)


Эх орон: Өмнөд болон Төв Америк.
Цэцэглэлт: жил бүр.
Ургалт: хурдан.
Гэрэлтүүлэг: сарнисан.
Агаарын чийг: өндөр.
Бордоо: хоёр долоо хоног тутамд нэг удаа.

Амралт: цэцэглэлтийн дараа 1,5-2 сарын хугацаанд сэрүүн гэрэл багатай газар байрлуулна. Энэ үед усалгаа бараг хийхгүй ч хөрсийг нь бүүр хатааж болохгүй.
Энэ овогт одоогоор 400 гаруй төрөл байдаг байна. Ихэнх төрлүүд чимэглэлтийн зориулалтаар өргөн хэрэглэгддэг. Үрээр болон мөчрөөр үржинэ.

Төрөл



Фото Кальцеолярии гибридной Фото Кальцеолярии гибридной Фото Кальцеолярии гибридной
Calceolaria x herbeohybrida C. x herbeohybrida C. x herbeohybrida


Фото Кальцеолярии пурпурной
Calceolaria purpurea

Арчилгаа:

Нарны хурц гэрэлд дургүй бөгөөд сарнисан гэрэлд илүү дуртай. Хамгийн тохиромжтой температур нь 14-17°C.
Цэцэглэлтийн үед усалгааг тогтмол хийх ба цэцэглэлтийн дараагаар усалгааг багасган амраана.
Бойвгон цэцэг маань агаарын өндөр чийг шаарддаг боловч цэцэгийг аль болох шүршихгүй байх хэрэгтэй. Цэцэгнийхээ сууринд харин ус хийх зэргээр чийгшэлийг нэмэгдлүүлнэ.

Үрээр ургуулах ба үрийг гуравдугаар сард таридаг.
Үр нь маш жижиг эмзэг байдаг хөрсөн дээр үрийг шууд цадаг, хөрсөнд нь суулгадаггүй. Үрээ шүршээд заавал ваакуумдана.
 Үрээр тарисан цэцэг маань  8-10 сарын дараа цэцэглэдэг.





No comments:

Post a Comment