Хавар болох гэж байна, харин дараа нь зун. Хүн бүрийн сэтгэл гэгэлзээд л гоё сайхан цэцэг тарих гээд л үрсэлгээндээ бэлдэж байгаа байх даа. Би ч гэсэн ялгаагүй. Үрсэлгээний үеэр маш олон сав, ваар гээд л үрээ суулгах, тарих юм их хэрэг болдог. Тэр болгон аваад байж чададгүй. Заа тэгвэл их амархан арга интернетээс олсон шүү. Та мэдээж өндөг авдаг биз дээ? Үрсэлгээгээ дөхөөд эхлэхээр нь нэг хайрцаг өндөг авчих. Харин хайрцагаа битгий хаяарай.
Өндөгний хайрцагаа ингэж цоолоорой. Үрээ устай нь илжрүүлэхгүйн тулд. Нэг хайрцганд 30 гаруй өндөг байдаг байхаа? Тэгвэл та ингээд 30 гаруй үрээ суулгах авсаархан савтай боллоо шүү дээ. Аль нь ургасан, аль нь ургаагүй гээд үрээ мэдхийн тулд нэгт нэг үр суулгаад байж болно.
Ингэж цоолсоны дараагаар хөрсөө хийн үрээ суулгана даа
Амжилт
ih heregtei medeelel bn shuu nad shig anh udaa tsetseg tarij uzej bgaa hund medehku yum ih bhiimoo bayrlalaa
ReplyDeleteThis comment has been removed by the author.
DeleteСайнуу Бүжээ сайтаар минь зочлож байгаарай
ReplyDelete