1
Хаврын цагт гүзээлзгэнэ таридаг. Хөрсөө бэлдээд бүлээн усаар услаарай. Харин дараа нь хуруугаа жижиг нүх гарган үрээ суулгана. Суулгасны дараа нүхээ тэр шороогоороо бөглөхдөө үрээ хэт гүнд оруулахгүйгээр суулгана.
Суулгасан үрээ ваакуумдаад 18 градустай харанхуй газар тавиарай. Ойролцоогоор 10 гаруй хоногийн дараа эхний үр соёолох хүртэл харанхуйд байлгана.
Энэ хугацаанд өдөр бүр үрээ шалган агаар оруулаж хөрс хатаж байвал шүрших зэрэг арга хэмжээг авч байна. Ойролцоогоор 2 долоо хоногийн дараанаас үр соёолоод эхлэнэ. Харин сарын дараанаас ваакуумдсан уутнаас нь аваад хангалттай гэрэлтэй газар байрлуулаарай. Гэхдээ тэр газар нь хэт халуун байж болохгүй.
No comments:
Post a Comment