February 03, 2012

Цикламен үрээр тарих




 (266x300, 22Kb)
Өвлийн цагт цэцэглэн биднийг баярлуулдаг цэцэгсийн нэг нь циклемен буюу ниллэг юм. Та цикламентай болхыг хүсэж байгаа бол нэг бол дэлгүүрээс худалдаж авах, нэг бол өөрөө үрээр тарих 2 арга таньд байна.
Үрээр тарихад хэцүү биш боловч соёолход хэсэг хугацаа шаарддаг. Эхний хэдэн сар л хэцүү, удаан юм шиг санагддаг.



Посеянные семена
Үрээ суулгасан нь
Цикламены үрийг тарихаас өмнө 1 өдрийн турш бүлээн усанд байлгадаг. Түүний дараа с1.5-2 см-н гүнд суулгана. Хөрсийг бага зэрэг услан сэрүүн газарт буюу +10°C до +20°C-т тавина. Зарим хүмүүс харанхуй газар байлгах хэрэгтэй гэдэг ч энэ нь заавал биш юм. Хамгийн гол нөхцөл нь температур юм.  +10...+20°C-т сар гаруй болоод л үр маань соёолоод эхлэнэ, харин +20°C-с дээш температуртай газар бол 2 сар ба түүнээс дээш хугацааны дараа соёолно. Ерөнхийдөө бол цикламены үр 1-3 сарын дотор соёолдог. Үрийг нь хатаахгүйн тулд хөрсийг бага зэрэг чийгтэй байлгахаа мартаж болохгүй. Хэрвээ та суулгаад ваакуумдсан бол агаар оруулаж байх хэрэгтэй.


1 месяц как взошли семена (2 месяца со дня посева)
Суулгаснаас хойш 2,5 сарын дараа


4 месяца со дня посева4 месяца со дня посева
 
Яг 4-н сарын дараа

Эхний гурван сар цикламен бараг ургахгүй байгаа юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ, энэ үед булцуу болон үндэс нь маш идэвхитэй ургаж байдаг юм. Зарим тохиолдолд энэ үед олон навч гарч ирэхгүй, ердөө нэг навчтай байх ч тохиолдол байна. Хамгийн гол нь хөрсийг хатааж болохгүй, чийгтэй байлгана.


Cеянцам 6 месяцев со дня посева
Суулгаснаас хойш 6 сарын дараа! Одоо ч хурдан ургаж эхэлнэ дээ.
  Сеянцам 9 месяцев со дня посева
9 сарын дараа.


Годовалый сеянец
Нэг настай цикламен
Харин энэ бол яг 1 настай цикламен юм. Цэцэглэх гээд бундуй үүссэн байна. Хамгийн гол нь усалгаа болон бордоо. Усалгааг доороос нь хийж байх нь тохиромжтой.
Цэцэгчидээ амжилт хүсье!!!
Cеянцы по бокам — им чуть больше года
Нэг нас өнгөрчихсөн цикламенууд

4 comments:

  1. Цикламены үрийг хаанаас авах вэ?

    ReplyDelete
  2. Цикламены үрнүүд гадуур зарж байна лээ хөө Нарангийн урд талд нэг дэлгүүр байдаг тэнд бол нилээд хэдэн төрөл харагдаж байсан

    ReplyDelete
  3. Нэг наст цэцэг гэж үнэнүү нэг цэцэглээд үхсэн бол ахиж цэцэглэхүү

    ReplyDelete

  4. Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу?
    бид танд мөнгө өгч байгаа бөгөөд эрүүл хэвээр байгаа тул би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байгаагаа мэдэгдээд одоо миний амьдралд сэтгэл хангалуун байна, яагаад гэвэл та бөөрөө зарахыг хүсч байгаа бол та эмнэлэгтэйгээ имэйлээр холбоо барьж болно.
    fortis.hospital.in@gmail.com] тэд мэс засал хийлгэхээр ирсэн визний төлбөрийг бид танд төлж байгаа ба эмнэлгээр холбоо барьж болно
                       fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу

    ReplyDelete