February 24, 2012

Хэдэн үр суулгалаа

Бүгдээрээ сайхан шинэлэж байна уу?
Цагаан Сар гэж гүйсээр байгаад ойрын хэдэн өдөр блогтоо ч орж ирж амжсангүй, хэдэн цэцэгнүүдтэйгээ ч зууралдаж чадсангүй. Харин өнөөдөр гэрээсээ гаралгүй цэцэгнүүдтэйгээ зууралдаж хэдэн үр суулгалаа.

Үхэшгүй мөнхийн хайрын бэлэг тэмдэг цагаан уулаа тарилаа
                                                           Альпийн Нурууны цагаан уул

                                                                 Ийм цэцэг ургана
Энэ цэцгийг тарихыг их хүсээд бүүр өнгөрсөн намар хүнд захин барин авчруулаж энэ хавар тарина гэж гөөмөн удаан хадгалсан шүү Өнөөдөр тариж авлаа Үр нь гэж яасан ч жижигхэн, ямар ч эмзэгхэн юм бэ дээ Ургах боловуу л гэмээр байлаа Хөрсөө бэлдээд үрээ дээр нь цацаад усаар зөөлөн шүршээд л ваакуумдаад тавьчихлаа

Олон наст цагаан башир цэцэг
                                                                      Үр нь
                                                                 Ийм цэцэг ургана
Энэ цэцгийг суулгалаа

Мөн цав цагаан баримганы үр суулгалаа. Үнэндээ бол анх удаа л баримгана үрээр тариж үзэж байгаа минь энэ. Миний хамгийн сайн мэдэх юм гэвэл гэрэлд л соёолдог гэсэн шүү Тэгээд л ширээнийхээ чийдэнг бараадуулаад л тависан
                                                 Зургийг нь муухай авчихлаа уучлаарай :)
                                                                  Ийм цэцэг ургана
Энэ гурван цагаанаас гадна холимог өнгийн портулака цэцгийн үр суулгав. Сайхан ургах бол тагтаа чимнэ дээ


Зиа тэгээд нөгөө чулуун цэцэгнийхээ үрийг олоод суулгасан шүү
 Гэхдээ энэн цэцэгнээс бол айсан шүү Тавхан ширхэг дэндүү жижигхэн үр хөрсөн дээрээ л цацах шиг болсон

Энэ хавар тарина гэж өөр нилээд олон цэцэгний р булцуу бэлдсэн байгаам тэднийгээ нэг заваараа тарина даа. Харин энэ хэдийгээ ургаад соёолоод эхлэхээр нь зургийг нь авч оруулнаа

Ингээд сууж байх юмсан

5 comments:

  1. iim goy goy tsetsgiin vriig haanaas avdiin be soyolj orson chn tasalgaanii tsetseg bhku bsan

    ReplyDelete
  2. Ёстой энэ тэндээс л олж авч байгаа даа хэхэ хувь хүмүүс ч их зардаг болж цэцгийн дэлгүүрүүдээр ч овоо үзэгдэж харагдах юм гэхдээ голцуу хүмүүсээс л их авдаг Надаа бол нэг настын үрнүүд байгаа нилээд харин олон настын үрүүд суулгаад бараг дуусаж байна чамд ямар цэцэгний үр хэрэгтэй байгаа вэ

    ReplyDelete
  3. hi iim shan blog hutulj heregtei medeelel oruullj bdagt chin mash ih bayarladag shu. Ene dal mod goy yuma uriig ni yaj olj abah be. Her ih archolgaa shaarddag yum bol

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа :) Дал модны үр уул нь харагддаг байсан ойрд харагдсангүй Навчаараа гоёдог ургамлууд бол арчилгаа их багатай байдаг Хөрсийг ннь хатхаар услах, навчийг шүрших цэвэрлэх зэрэг л болно

      Delete
    2. цагаан уул цэцэг-n uriig haanaas olj avch boloh ve medeh zuil bval tuslaach

      Delete