February 04, 2012

Хулуу тарихуу

 

Хулуу хүний биенд маш сайн гэдэг дээ. Хэт таргалах, зүрх судасны өвчин, халуун бууруулах болон хор гадагшлуулах гээд л ач холбогдлыг нь бичээд байвал зөндөө зөндөө. Тиймээс хэрэгтэй жимс, ногоо, салаатны ногоо зэргээ бүгдээрээ өөрсдөө тариад байнга хэрэглээд сурчихвал их хэрэгтэй юм гэж би хувьдаа боддог вм. Тиймээс Гэртээ жимсний мод тария, Гэртээ ногоо тария гэх мэт булангууд нээн сэдвүүд оруулаад л байгаа. Хэд нь хараад дагаж тариж байгааг бас мэдэхгүй л юм. учир нь миний блогоор орж ирдэг хүмүүс нилээд байдаг ч надаа коммент үлдээдэг нь цөөн болхоор хүнд хэрэгтэй юм бичээд байгаа үгүйгээ бас сайн мэдэхгүй л юм хэхэ Ямартаа ч хулууг үрээр хэрхэн тарих, бас хэрхэн арчилах тухай материал бэлдэн орчуулаж хүргэж байна



Хулуу нь арчилгаа нээх шаардадгүй ургамал юм. Үрээ суулгахаас өмнө бага зэрэг усанд дэвтээж болно.Усанд дэвтээх бол 12-24 цаг дэвтээнэ.  Үрийг нь 2-4 см гүнд суулгана. Харин дараа нь ваакуумдаарай. Соёолуулхад шаардагдах температур нь 20 орчим градус. Хэрвээ та үрээ шууд гадаа тариж байгаа бол нилээд дулаан орсны дараагаар тариарай. Мөн гадаа суулгасан нөхцөлд заавал хучаарай. Учир нь нялх хулуу маань хүйтэнд тун тэсвэргүй. Тиймээс та хаврын цагт дулаахан гэртээ эхлэж тариж соёолуулаад, харин дараа нь нилээд томорсны дараагаар дулаарангуут гадаа суулгасан нь дээр гэж зөвлөх байна. Хулуу нь дулаан болон гэрэлд тун дуртай гэдгийг мартаж болохгүй. Хулуу маш хурдан соёолдог.
Хулуу маань ургасаар гоёмсог шар цэцэг бий болох ба энэ нь жимс болон боловсорно.



5 comments:

  1. Маш сонирхолтой юм. миний нэг таньдаг айл Дарханд хулуу тарьсан, дажгүй ургасан байна лээ. Танд амжилт хүсье!!!

    ReplyDelete
  2. Баярлалаа миний хулуу одоо яг ямар хулууг мэдэдгүй ээ хэхэ жинхэнэ хулуу ч юм шиг чимэглэлийн хулуу ч юм шиг Япон үр авсан чинь мэдэх юм алгаа Яадаг ч байсан энэ заавраар л тариад үзэх санаатай

    ReplyDelete
  3. ñàéí óó? áè ìèíèé äýëã¿¿ðò çàðæ áàéãàà æèæèã óëáàð øàð õóëóóíààñ àâñàí äîòîð íü çºí人 ¿ð áàéñàíèéã àâààä õºðãºã÷èíä 5 õîíóóëëàà ºíººäºð ãýðòýý òàðèõ ãýýä áýëäýæ áàéíà. óðãàõààð íü çóðãèéã íü îðóóëæ ÿìàð áîëñîíèéã íü áè÷íýý

    ReplyDelete
  4. ÿìàð õºðñºíä òàðèâàë ç¿ãýýð âý áàñ öýöýãëýõ ¿åä íü òîîñ õ¿ðòýýäýã þì áîëîâóó çºâëºãºº ºãººðýé

    ReplyDelete
  5. Хулуу өөрөө ургадаг юм уу...өөрсдөө тоос хүртээдэг гэх юм яаж тоос хүртээх вэ? Мөн эр эм шар цэцгийг хэрхэн ялгах вэ?

    ReplyDelete