Та авокадо жимс идээд ясыг нь аваарай. Ясных гь гол хавьд зүүгээр эсвэл шүдний чичлүүрээр 3-4 мм 3-4 газарт хатгаарай. Жижиг аяганд ус хийж дүүргээд ясаа дээр нь тавиарай. Шүдний чичлүүрээр хатгасан тул ус руу унахгүй.
Авокадо жимсний яс
Чичлүүрээр усанд тогтоосон яс
Гурваас дөрвөн долоо хоногий дараанаас үндэслэж эхэлнэ. Та энэ хугацаанд аягандаа ус нэмэж хийж байхаа мартуузай. Үндэслэнгүүт нь суулгах гэж яарах хэрэггүй. Үндэс нь 3-4 см болхоор нь суулгаарай. Суулгах ваар нь жижиг байна.
Авокадо нь халуун орны жимс бөгөөд чийгэнд дуртай. Тиймээс хөрсийг чийгтэй байлгана.
Жимсний мод маань 10-15 см болоод ирэхийн цагт шилжүүлэн суулгалт хийж арай томоохон саванд суулгана.
Арчилгаа
1. Авокадо нь сүүдэрт дуртай учраас хамгийн тохиромжтой цонх нь хойд зүгрүү харсан цонх юм.
2. Өвөл жимсний мод маань навчаа гээж болно, гэхдээ хавар нь эргэн ургана.
3. Усалгааг сайн хийн сард нэг удаа бордоно.




