Showing posts with label Алаг халганай. Show all posts
Showing posts with label Алаг халганай. Show all posts

November 23, 2011

Алаг халганайгаар хашаагаа чимэх нь



Алаг халганай наранд байх тусам өнгө нь улам л тодордог гэнэ. Тийм болхоор хашаанд нарны шууд тусгалд улам л өнгө нэмнэ. Түүнээс гадна энэхүү цэцэг нь урамтай гэгч ургадаг цэцэг дээ. Дотроо олон өнгө байдаг болхоор алаг халганайг зуны цагт хашаандаа тариж хашаагаа чимхэд тохиромжтой юм байна. Та миний бэлдсэн дараах зургуудыг үзээрэй. Магад танд хэрэгтэй санаа байгаа ч юм билүү
 Энд бол хун цэцэг гээд нэг наст цэцгийг улаан хүрэндүү өнгийн алаг халганайтай хамт ургуулаж байна.




Харин энд улбар шар өнгийн Алабама сортын алаг халганайгаар чимсэн байна.



 Энд цэнхэр нэг наст цэцэгний хамт алаг халганайг тарисан байна.



Алаг халганай нь элдэв зангүй, тусгай арчилгаа шаарддагүй хурдан ургадаг цэцэг юм. Бага зэрэг ус байхад л таны хашааг чимээд өгнө. Олон өнгийн халганайг хамт суулгах нь хүртэл үзэмжтэй юм байна:



Үнэхээр сайхан харагдаж байна шүү


November 22, 2011

Алаг халганай


Алаг халганай буюу Coleus




Алаг халганай тариж үзээгүй хүн ч бараг байхгүй байхаа даа. Ургахдаа амархан бас арчилгаа нээх шаардадгүй, мөн улаан, ногоон, улбар шар, хамба хилэн гээд олон өнгийн гоёмсог цэцэг юм. Надаа 4-5 өнгө нь байгаа бөгөөд заримдаа нийлүүлээд нэг саванд суулгасан нь гоё харагддаг



Хөрс: Ширэгэн, навчин, ялзмаган хөрс, элсийг 4:3:2:1-н харьцаагаар хольж найруулсан хөрсөн орчинд сайн ургана.
Гэрэл: Гэрэлсэг ургамал учир нарлаг гэрэлтэй нөхцөлд байлгана.
Дулаан: Дунд зэргийн дулаан байранд хэвийн сайн ургана. Өвөл 16-18°С-аас доошгүй дулаан нөхцөлд байлгана.
Усалгаа: Хавар зуны эрчимтэй ургах үед нь тогтмол сайн усалж, өвөл усалгааг багасгана.
Үржүүлэг: Алаг халганайг мөчир, үрээр үржүүлдэг. Мөчир нь усанд амархан үндэслэнэ.

Зусландаа  болон хашаагаа алаг халганайгаар тохижуулах нь амархан бөгөөд гоёмсог харагдуулдаг байна.



 Хашаагаа тохижуулах талаар нэг заваараа тусад нь сэвэл болон зурагнууд оруулнаа. Хэн нэгэнд нь хэрэг болож юуны магад.