Эзэгтэй та гэрээ чимэж байна уу? Тийм бол миний бэлдсэн зурагнуудыг нэг хараарай. Санаа авч болох юм.
Showing posts with label Шинэ Жил. Show all posts
Showing posts with label Шинэ Жил. Show all posts
December 26, 2011
Шинэ Жилийн Мэнд
Будрах цасан гоёлтой орчлонгийнхоо гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн ШИНЭ ЖИЛ ирлээ
Их хайр, жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсын аялгуу дундаас
Хасын туяа цацруулан ШИНЭ ОН гарлаа
Бүх цэцэгчиддээ, цэцэг анхлан сонирхогчид болон өчүүхэн миний блогоор зочилсон хэн бүхэндээ ШИНЭ ЖИЛИЙ баярын мэндийг хүргээд буурал энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэж байгааг минь хүлээн авна уу
Гурван цагийн хэлхээ хүн таны удмын тань үргэлжээ, урсах цусны тань тасархай Нялх Балчир үр сад , хангай шиг түшигтэй ХАНЬ ИЖИЛ - Таны Гэр бүлд аз жаргал хүсээд баяр баясгалан, инээд хөөр, хайраар дүүрэн амьдархыг хүсэж байна
Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинээ оноо жаргалтай угтаарай

December 05, 2011
Шинэ жилийн модоо чимэглэхүү
Дөнгөж сая шилээр гэрлийн чийдэнгээр хэрхэн террариум хийх талаар хичээл орууллаа. Та одоо хэрхэн хийх талаар мэдээлэлтэй болсон гэж найдаж байна. Харж амжаагүй бол http://tsetsegnuud.blogspot.com/2011/12/blog-post_9836.html линкээр хичээлийг нь хараарай. Удахгүй шинэ жил боллоо. Харин та хүүхдүүдийнхээ гацуур модыг өөрийнхөө хийсэн амьд террариумаар чимэглэмээр байна уу? Хэрвээ тийм бол та өөрөө зохиогоод хийгээрэй. Дараах санааг энд орууллаа:
December 04, 2011
Шинэ жилийн цэцэгс
Шинэ жилийн цэцэгс буюу өвөл цэцэглэдэг цэцэгс нь Шинэ Жилийн хамгийн уламжлалт болон амьд бэлэгний нэгт зүй ёсоор ордог. Иймээс өвөл цэцэглэдэг цэцэгсийн талаархи мэдээллийг энд бэлдэн орууллаа.
Сүүт өвс
Энэхүү цэцэг нь эрт цагаас өнөөг хүртэл Зул Сар ба Шинэ жилийн номер нэг цэцэгт ордог аж. Зул сарын бэлэг тэмдэг.
Азалия
Азалия гэрт аз жаргал авчирдагт Европчууд итгэдэг. Энэхүү цэцэг нь өвөл цэцэглэдэг.
12-р сар буюу угсаргана
12-р сар хэмээх энэхүү нэр нь энэ цэцэгний утга учрыг хэлээд өгнө. Энэхүү цэцгийг 12р сард цэцэглүүлхийн тулд 9-р сараас эхлэн амраах усыг нь багасгах зэрэг арга хэмжээг авдаг.
Цахирмаа
Цахирмаа цэцэгний олон төрөл нь өвөл цэцэглэдэг.
Цикламен буюу ниллэг
Мөн өвөл цэцэглэдэг өвлийн цэцэг юм.
Харин булцуут цэцэгсээс өвөл цэцэглэдэг өвлийн цэцэгс бас байдаг аж. Өөрөөр хэлбэл ихэнхи булцуут цэцэгсийг өвөл цэцэглэхээр тохируулаж болдог юм байна. Хэрхэн суулгах, хэрхэн арчилах бас хэрхэн өвөл цэцэглүүлэх талаар та цэцэг тус бүр дээр мэдээлэл аваарай.
Нарцисс
Алтанзул
Цахилдаг
Гиацент
Крокус
Шинэ жилийн модтойгоо, мөнгөний модтойгоо болон өвлийн энэ хүйтэнд зуныг санагдуулам сайхан цэцэгстэйгээ та Шинэ Жилээ сайхан тэмдэглээрэй.
Шинэ Жил ба Мөнгөний мод
Шинэ жилээр хүмүүс хүслээ шивнэн ид шидэнд мөн итгэдэг. Тэгээд хамгийн сонирхолтой нь хүн бүр тухайн шинэ онд аз жаргал ирнэ гэдэгт итгэдэг. Аз жаргал гэж тэгвэл юу юм бэ? Хүн бүр өөрийнхөөрөө хариулна байх.
Зарим хүмүүсийн хувьд аз жаргал гэж сайхан хайр, сайхан гэр бүл ба гэр бүлийн жаргал. Зарим хүмүүсийн хувьд мэргэжлийн карьер, харин бүүр ондоо хэсэг хүмүүст сайн ч бай муу ч бай өөрийнхөөрөө эрх чөлөөтэй амьдрах. Зарим хүмүүс байртай болох гэж мөнгөө хурааж байханд өшөө хэсэг хүмүүс санаа зовохгүйгээр мөнгө үрдэг.
Санхүүгийн нөхцлөө хэрхэн сайжруулаж толгойгоо зовоохгүйгээр мөнгөтэй болох вэ? Энэхүү хариултанд ажил мэргэжлийн, амьдралын болон сэтгэл зүйн олон зөвлөгөө, хариултууд бий. Түүнээс гадна, дом шившлэг ч байдаг аж.
Заа ингээд Шинэ Жилээр хүмүүс Мөнгөний модны тухай ярьж эхэлдэг.
Мөнгөний мод хэмээн нэрлэгддэг Крассула нь өргөндүү боловч хэт гүн биш ваар шаарддаг. Дулаан цагт Мөнгөний модыг агаарт гаргах нь зөв. Лагер луугаа эсвэл тагт руугаа гаргаж болно.
Мөнгөний модны навч зөөлөн. Хятдууд энэхүү зөөлөн навчинд маш хүчтэй энерги байдагт итгэдэг. Тиймээс Шинэ жилээр мөнгөний модоо улан лентээр чимэглэн зоос зүүхийг Фен Шуй заадаг. Аль эсвэл хөрсөнд нь зоос булаж болдог.
Түүнээс гадна Мөнгөний Модны хажууд эсвэл цаасан Лууг навчны ойр тавидаг. Учирнь энэхүү Луу таны мөнгө болон эд баялгийг хамгаалдаг хэмээн итгэдэг.
Доллартай хөзөр модны ёроолд
Хүн юунд итгэх нь хүний дур. Миний танилуудаас зургаан айлд мөнгөний модн ургадаг. Тэдний хоёр нь санхүүгийн байдал дээрдсэн гэж үздэг. Тэдний санхүүгийн байдалд юу тус болсныг үнэхээр хэлж мэдэхгүй юм: мөнгөний модонд итгэх итгэл нь үү, зааврын дагуу мөнгөний модоо арчилан хайрлаж байсан хайр нь үү Хэлж мэдэхгүй юм.
Ямартаа ч гэсэн та Гэртээ мөнгөний мод тариж эд баялгийн зүгтээ байрлуулан ургуулаарай.

Subscribe to:
Posts (Atom)