Showing posts with label Жүрж - Мандарин. Show all posts
Showing posts with label Жүрж - Мандарин. Show all posts

April 03, 2014

Мандарин

Мандарин







Тасалгааны мандарин – Арчилгаа
Гэрэл. Мандарин бол гэрэлсэг ургамал бөгөөд зуны цагт тагтандээрээ цэвэр агаарт гаргаж болно. 

Агаарын чийг. Агаарын чийг өндөр байх шаардлагатай. Хавраас намар хүртэл хугацаанд тогтмол шүрших, бүлээн усанд оруулах зэрэг арга хэмжээ авна.

Усалгаа. Бүлээн, зөөлөн усаар услаж байна. Усалгаа багадах үед навч хумигдах, унах магадлалтай. Усалгаа ихдэх үед үндэс илжирэх учир усалгааг нь тааруулаарай. Намар болоход усалгааг багасган амралтын үед нь бэлдэнэ. 
Бордоо. Хавраас эхлэн бордоно.


Шилжүүлэн суулгалт. Шилжүүлэн суулгалт хийхэд хамгийн тохиромжтой үе нь хавар юм. Шилжүүлэн суулгахдаа заавал дренаж хийх шаардлагатай.
Тайралт. Мандарин тэгш, сайхан ургадаг учир тайралт заавал хийх шаардлагагүй.

Үржүүлэх. Мандариныг үрээр, мөчрөөр болон агаарт үндэслүүлэх боломжтой ч мөчрөөр үндэслүүлэхэд хүндрэлтэй,тэр бүр үндэслэдэггүй байна. Үрээр тарьсан бол цэцэглэж жимсээ өгтөл нилээд хэдэн жил хүлээх шаардлагатай.
Өвлийн улиралд. Энэ үед ургамлыг амраах нь чухал юм. Сэрүүн буюу (10-14°C) температурт байлган усалгааг нь багасгадаг.



May 06, 2013

Арчилгаа


Мандарин буюу жүрж нь олон наст ургамал бөгөөд маш сайхан, анхилуун үнэртэй ургамал юм. Хаврын улиралд жижиг цагаан цэцэг дэлгэрдэг. Жүржийн нэг л модноос 50 — 70 хүртэлхи жүрж авах боломжтой.

Цэцэглэлт                                                      Жимсээ өгч байгаа нь

Фото соцветие мандарина
Фото плоды мандарина

Ер нь бол гэрэлсэг ургамал. Хавар болоод дулаараад ирэхийн цагт жүржийн модыг цэвэр агаарт эсвэл тагтан дээрээ гаргаж болно. Харин өвлийн цагт мандариныг гэрэлтэй, сэрүүн газар өвөлжүүлдэг. Тохирох температур нь 10-14°C. Энэ үеэр ургамал маань унтаж амардаг тул ургалт нь ерөнхийдөө зогсдог. Сэрүүн өвөлжүүлэгүй нөхцөлд цэцэглэхгүй, жимсээ өгөхгүй байх магадлалтай.

Арчилгаа

Зуны цагт услагааг ихэсгэдэг бөгөөд хавраас зун дуустал минерал ихтэй бордоогоор арван хоног тутамд борддог. Агаарын чийг өндөр байх ёстой тул агаарын чийгийг нэмэгдүүлэхийн тулд өдөрт 2-3  удаа шүршиж байх хэрэгтэй. Мөн хажууд нь устай сав тавьж болдог.
Жүржийн мод маань 4 юмуу 5 нас хүртэл нь жил бүр хаврын улиралд шилжүүлэн суулгалт хийж савных нь хэмжээг томсгодог. Харин таван нас хүрсэнээс нь хойш 2-3 жилд нэг удаа савыг нь сольж болно.

Мандарин гэрэлсэг ургамал тул гэрэл дутагдахаар навч нь унаж, шарлаж эхэлдэг. Нялх ургамал бол үхэх магадлалтай. Нарны шууд гэрэлд бус сарнисан гэрэлтэй газар байрлуулаарай.  

Үрээр мандарин тарих

Тасалгааны нөхцөлд мандарин тарих


Мандарин или Цитрус сетчатый (Citrus reticulata)
Та ердөө идсэн мандариныхаа үрийг тариснаар мандарины модтой болох боломжтой.
Мандарин или Цитрус сетчатый (Citrus reticulata)
 Үрийг нь суулгаснаас хойш 3-4 долоо хоногийн дараа соёолоод ургадаг. Эхний хоёр жил тун удаан ургаж байгаа юм шиг санагддаг.

Дөнгөж соёолоод ургаж байгаа үрсэлгээ
Мандарин или Цитрус сетчатый (Citrus reticulata) 
 мандарин

Иймэрхүү навчтай болоод ирхээр нь салгаж суулгаж болно


Салгаж суулгахдаа үрсэлгээний сав, исвэл нэг удаагийн аяганд эхний ээлжинд салгаж суулгана. Учир нь том саванд суулгавал үндэс нь тэр саванд дүүртэл их удаан ургадаг.



Навчийг нь шүршиж байхаас гадна хөрс хатхаар дараагийн усалгааг хийж байна. Шаардлагатай бол дөрөвдүгээр сараас арван сар хүртэл сардаа хоёр удаа бордож байна

June 14, 2012

Мандарин тарих амархан гэнэ дээ

Дэлгүүрт ийм мөчиртэй мандарин зараад байгаа даа


Мандаринаа идэхдээ мөчрийг нь аваад түүгээр нь мандарин тариад байна даа







Хурдан үндэслүүлхийн тулд авсан мөчрөө вермукулитэнд суулгаж тавиад ваакуумдсан байна










Үрээр тариснаас энэ нь илүү хурдан юм байна Харин та үрээр тариж үзэхийг хүсвэл идсэн мандариныхаа ясыг нь шороонд суулгаад үзээрэй