Showing posts with label Сарнай. Show all posts
Showing posts with label Сарнай. Show all posts

June 17, 2014

Өнгө нь хувирдаг хибискус

Hibiscus mutabilis буюу өнгө нь хувирдаг хибискусийн тухай


Энэ хибискус буюу хятад сарнай нь бутлаг ургамал бөгөөд ургалт хурдтай цэцэг юм. Юуны түрүүнд цагаан цэцэг гардаг бөгөөд өнгө нь алаг, ягаан гэж хувирч өөрчлөгддөг тул хувирамтгай хибискус хэмээн нэрийддэг байна.


  

 Гэрэлсэг ургамал бөгөөд агаарын чийг өндөр байх хэрэгтэй тул шүршиж байх шаардлагатай гэнэ. Ерөнхий арчилгаа бол бусад хятад сарнайтай ижил юм байна.


 


Энэ цэцэгний үрийг тарьж туршиж үзлээ.

Хамгийн эхлээд нэг өдөр марганцтай усанд дэвтээлээ.

2014 оны 5-р сарын 8нд
Марганцтай усанд дэвтээж байгаа нь

 
Марганцтай усанд нийт нэг хоног буюу 24 цаг дэвтээлээ.
Үүний дараагаар хөвдтэй, перлиттэй хөнгөн хөрс бэлтгэж кексны саванд хөрсөө хийлээ. Кексны нэг удаагийн сав өөрөө таглаатай, гэрэлтдэж харагддаг тул ваакуум орчин бий болгоход их амар юм
 
Заа хөрсөө хийсэний дараа нийт арван үрээ суулгалаа. Ерөнхийдөө их гүн суулгаагүй. Үрээ суулгасны дараа услаж болдоггүй. Ус нь үрийг бүр доош нь аваад явах, үр ургаж адахгүй болох магадлалтай тул хөрсөө шүршигчээр сайн гэгч шүршээд таглаад тавилаа

Ингээд ваакуум орчин үүсэж байна. Энэхүү саваа хамгийн гэрэлтэй цонхон дээрээ тавьчихлаа.

Үүнээс хойш өдөрт нэг удаа савыг нээн цөөн хэдэн минут агаар оруулах, савны таглаа болон бусад газарт тогтсон усыг нь арчиж цэвэрлэх, шаардлагатай бол шүрших зэрэг арга хэмжээ авсан болно

Энэ өдрөөс хойш дөрвөн хоногийн дараа анхны үр соёолож ийм хөөрхөн юм ургаад гараад ирлээ
Харин дахиад гурван өдрийн дараа нийт дөрвөн үрсэлгээ ургаж гарсан байна. Уул нь нийт арван үр тарьсан. Үүнээс дөрвийг нь л ургуулаж чадлаа

Харин өнөөдөр 6 сарын 17. Үрээ суулгаснаас хойш яг нэг сар, 9 хоног өнгөрсөн байна
Өнөөдрийн байдлаар цэцэг маань нэг иймэрхүү байна

Одоо хэд хоногоос нэг нэгээр нь тус тусад нь суулгавал илүү хурдан томорч ургана.
Тэгээд л ийм том бут болоод цэцэглэхийг нь хүлээх л үлдлээ дээ





 




April 02, 2014

Хятад сарнайны тухай бүгд

Арчилгаа
Гэрэл
Гибискус буюу хятад сарнай нь гэрэлсэг ургамал боловч нарны шууд гэрэлд дургүй.
Зуны дулаахан өдрүүдэд цэвэр агаарт тагтан дээр гаргаж болох боловч нарны шууд гэрлээс хамгаалаарай.
Өвлийн улиралд хамгийн гэрэлтэй газраа байрлуулаарай. Хангалттай гэрэлгүй тохиолдолд нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгнө.
Гэрэл хангалтгүй үед цэцэг цэцэглэдэггүй.

Гибискус 'Luna White'

Температур
Зуны цагт тохиромжтой температур нь 20-22°C бол өвлийн цагт тохиромжтой температур нь 14-16°C байна. Мөн 20°C-д өвөлжүүлэж болно.


Гибискус 'Guido Red'

Агаарын чийг
Гибискус буюу хятад сарнайг шүршиж байх шаардлагатай. Агаар хуурай үед навч өнгөө алдах, навчны бундуй унах зэрэг аюултай. Ид цэцэглэлтийн үед цэцэг рүү нь шүршихгүйгээр холоос навч руу шүршдэг. Учир нь цэцэгний өнгө шар толботой болж болно. Агаарын чийгийг нэмэхийн тулд нойтон керамзит дээр цэцэгээ савтай нь байрлуулаж болно.


Гибискус 'Guido Pink'

Усалгаа
Ид цэцэглэлтийн үед гибискусыг сайн услах хэрэгтэй. Хөрс ерөнхийдөө чийглэг байна. Намар болон өвлийн улиралд усалгааг багасгадаг.
Усалгааг ихдүүлэх болон багадуулахаас зайлсхийх хэрэгтэй. Өрөөний температуртай ижил, зөөлөн усаар услана.

Гибискус 'Guido Oak'

Бордоо
Намраас эхлэн наймдугаар сарын дунд үе хүртэл хятад сарнайг хоёр долоо хоногт нэг удаа борддог.

Гибискус 'Disco Belle'

Тайралт
Хаврын улиралд цэцэглэлтээс өмнө хятад сарнайг тайрах, сав хөрсийг нь солих ажил хийгддэг. Тайралт нь цэцэглэлтийг өдөөх, олон цэцэг үүсгэх нөлөөтэй. Мөн түүнчлэн та хүссэн хэлбэртээ оруулан тайралт хийх боломжтой. Тайрсан мөчрүүдийг үндэслүүлэн шинэ цэцэг бий болгож болно.



Хаврын тайралтын дараа

Намар хүртэл цэцэглэлтийг үргэжлүүлэхийн тулд тавдугаар сард тайралт хийх нь тохиромжтой. Ингэхийн тулд усалгааг бага хийн цэцэгийг амралтын байдалтай байлгаж байх хэрэгтэй.



Гибискус 'Antie-Di'

Шилжүүлэн суулгалт
Залуу хятад сарнайг жил бүр шилжүүлэн суулгадаг. Сав нь өмнөх савнаасаа 2-3 см том байна. Хэрэв сав хэт том бол хятад сарнай цэцэглээхээсээ илүү навч нь нэмэгдэж томордог.
Том хятад сарнайг бол гурав дөрвөн жилд нэг удаа шижлүүлэн суулгадаг.


Гибискус

Хөрс
Хөрс хөнгөн, тэжээллэг байна. Хөвд, хар шороо болон элсээр хөрс бэлдэх боломжтой  (4:3:1:1). Модны нүүрс мөн нэмэж болно. Дренаж хийх шаардлагатай.


Гибискус

Үржүүлэх
Үр болон мөчрөөр үржүүлдэг.
  Нэгдүгээр сараас гуравдугаар сарын дунд үе хүртэл хугацаанд үрийг суулгадаг. Үрээ суулгахаас өмнө 12 цаг үрээ усанд дэвтээнэ. Үрээ суулгасны дараа ваакуум орчинд хийн 25-27°С температурт байлгана. Мини хүлэмж эсвэл доороос нь үрээ бага зэрэг халааж өгөх нь соёолох хугацаа, магадлалыг нэмэгдлүүлдэг. Өдөр бүр агаар оруулаж шүршиж байна. Үр соёолоод хоёр гурван навчтай болоод ирэхэд үрсэлгээг салган өөр өөрийх нь саванд суулгана.

Мөчрөөр үржүүлэх нь илүү хялбар байдаг. Мөчрийг усанд, эсвэл шууд хөрсөнд суулган ваакуус орчин үүсгэн үндэслүүлэх боломжтой. Үндэслэх хугацаа дунджаар 25-30 хоног байна.
Илүү өтгөн ургуулахын тулд чимхэлт хийх боломжтой. Залуу ургамал маш хурдан ургадаг учир хэдэн сарын дараа үрсэлгээний савыг томруулдаг.


Гибискус




Гибискус

Гарч болох хүндрэлүүд
Цэцгийн бундуй унах – тэжээллэг бодис дутагдах, хөрс хатах, агаарын чийг бага байх.
Доод навч унах, шинэ навч шарлах – азот болон төмөр дутгдах, усалгаа ихдэх эсвэл багадах, үндэс гэмтэх, агаар хэт хуурай байх.
  Ургамлын үндэс хатах- хүйтэн усаар услах.
Навч гундах - агаарын чийг дутагдах.
Навч хатах - агаар хуурай үед

March 16, 2014

Адениум буюу цөлийн сарнай

цветущий адениум
Эх орон: Африк.
Цэцэглэлт: Хавраас намар хүртэл.
Ургалт: удаан.
Гэрэл: Гэрэлсэг
Температур: Зуны цагт 25-27°C, өвлийн улиралд 12-15°C байх нь тохиромжтой ч 21°C байхд болдог.
Усалгаа: Зуны цагт усалгаа тогтмол ч усалгаа хооронд хөрс хатсан байна. Өвөл усалгааг багасгана.
Агаарын чийг: Тийм чухал биш.

Амралтын үе: (11-р сараас 3-р сар хүртэл), гэрэлтэй газарт усалгааг багасган амраадаг. Тохиромжтой температур нь 12-15°C.
Шилжүүлэн суулгах: Залуу ургамлыг жил бүр хаврын улиралд шилжүүлэн суулгадаг бол томорсон ургамлыг 2-3 жилд нэг удаа.
Үржүүлэх: Хаврын цагт үрээр болон мөчрөөр.



Арчилгаа:

Адениум гэрэлсэг, дулаанд дуртай ургамал юм. Зуны цагт цэвэр агаарт гаргахад дуртай. Гэрэлгүй болон агаарын хэм буурахад цөлийн сарнай маань амрах гээд ургалт нь зогсдог. Энэ үед навч шарлах, унах зэрэг болно.
Зуны цагт усалгааг тогтмол хийх боловч усалгаа хооронд хөрс хатсан байх шаардлагатай. Адениумыг шүршдэг боловч цэцэглэлтийн үед болгоомжтой шүрших шаардлагатай. Учир нь цэцгийн өнгийг гундаах, толбо үүсгэх магадлалтай байдаг.


Хүндрэлүүд:

Навч шарлах, унах:
Нэвт салхи, орчныг нь гэнэт өөрчлөх зэрэг байж болно.
Намрын улиралд бол амралтын үе эхлэж байгаатай тэгэж болно.
адениумы на подоконнике
Адениум үрээр тарих тухай мэдээллийг тусад нь оруулий. Өнгөрсөн зун үрээр тарьж үзсэн боломжийн санагдсан Энэ зун нилээд хэдэн өнгөнөөс үр захиалан авчирах санаатай байна Тэрнээсээ өмнө үрээр тарих тухай мэдээллийг оруулий

June 17, 2012

Хятад сарнай

Бараг хоёр сарын өмнө Янжаа маань надад улаан хүрэн болон ягаан Хятад сарнайн хоёр  үрсэлгээ бэлэглэсэн юм. Ажил ихтэй байсан болоод ч тэрүү арчилгааны талаар мэдээлэл хайж амжихгүйгээр л шууд дур мэдэж томоохон саванд шилжүүлэн суулгачаад л услаад л бордоод л ер нь өөрийнхөөр ургслаад л гүйгээд байлаа. Тэгсэн өнөөдөр харсан чинь нэг нь цэцэглэх гээд бундуй үүсчихсэн байхым Ямар урамтай сайхан цэцэг юм бэ дээ Харин аль өнгө нь цэцэглэх гэж байгааг мэдсэнгүй осолтгүй л бундуц үүссэн байна. Заа ингээд арчилгааг нь мэдэх гээд нетээс хайсан мэдээлэл орууллаа.

Хятад сарнайг арчилхад тийм хэцүү биш гол нь нарны гэрэлд дуртай цэцэг юм байна. Гэхдээ шууд хурц нарны гэрлээс хамгааларай. Мөн чийгэнд дуртай тул усалгаанаас гадна дулааны улиралд шүршиж байх хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа бордоно. Өвлийн цагт бол хятад сарнай маань навчаа гээдэг тул сандрах хэрэггүй. Энэ цэцэгний хамгийн гол дайсан нь аалзан хачиг юм.

Сүүлийн хэдэн жил энэ цэцэгний маш олон сортуудыг шинээр гаргасан байна. Эдгээрийн зургийг нэршилийх нь хамтаар доор орууллаа.
Гибискус Acadian Spring
Гибискус Acadian Spring
Гибискус Acadian Gold
Гибискус Acadian Gold
Гибискус Ain't She Sweet
Гибискус Ain't She Sweet
Гибискус American Legend
Гибискус American Legend
Гибискус Anasazi Maiden
Гибискуc Anasazi Maiden
Гибискус Another Fabulous Look
Гибискус Another Fabulous Look
Гибискус Antiquz Lilac
Гибискус Antiquz Lilac
Гибискус Black Dragon
Гибискус Black Dragon
Гибискус Black Jack
Гибискус Black Jack
Гибискус Blue Ballerina
Гибискус Blue Ballerina
Гибискус  Bon Temps
Гибискус  Bon Temps
Гибискус Bornbe Wild
Гибискус Bornbe Wild
Гибискус Bridal Path
Гибискус Bridal Path
Гибискус Bubble Gum Fun
Гибискус B Bubble Gum Fun
Гибискус Butter Cup
Гибискус Butter Cup
Гибискус Cherry Appaloosa
Гибискус Cherry Appaloosa
Гибискус Cloudberry Jam
Гибискус Cloudberry Jam
Гибискус Dark Nebula
Гибискус Dark Nebula
Гибискус Fairy Queen
Гибискус Fairy Queen
Гибискус Fallen Hero
Гибискус Fallen Hero
Гибискус Fantasy Charm
Гибискус Fantasy Charm
Гибискус Fat Actress
Гибискус Fat Actress
Гибискус Fireball
Гибискус Fireball
Гибискус Gator Pride
Гибискус Gator Pride
Гибискус Heaven Scent as a Double
ГибискусHeaven Scent as a Double
Гибискус Heaven Scent Single
Гибискус Heaven Scent Single
Гибискус liiuine
Гибискус liiuine
Сониноос гэвэл Хятад сарнай маань Арслангийн ордны цэцэг бөгөөд гэрт аз жаргал авчирдаг ТОП арван цэцэгт багтдаг юм байна. Гэрт аз жаргал авчирдаг ТОП арван цэцэгний талаархи мэдээллийг авах хүсэлтэй байгаа бол өмнө нь оруулаж байсан бичлэгийг минь харна уу http://tsetsegnuud.blogspot.com/2012/01/10.html