Showing posts with label Миний цэцэгнүүд. Show all posts
Showing posts with label Миний цэцэгнүүд. Show all posts

March 31, 2014

Миний цэцэгс - үргэлжлэл

Заа шинээр цэцэглэгсэд

Улаан цэцэгтэй элиатор сортын хайтан
Энэ хайтангийн онцлог нь булцуутай биш, үндэстэй, бас цэцэглэх их дуртай
Навчинд нь ус хүргэдэггүй буюу шүрших шаардлагагүй. Тийм болохоор арчилгаа багатай цэцэгсийн тоонд ордог



Шар хайтан

Мадонна сортын баримгана
Том давхар дэлбээтэй цав цагаахан цэцэгтэй
Арчилгаа бусад баримганатай  ижил



March 23, 2014

2014 оны өвөл, хаврын цэцэгс

Амралтын өдрийн мэнд
Энэ өвөл болон хавар буюу өвлөөс өнөөдрийг хүртэл гэрт маань цэцэглэж байгаа цэцэгнүүдийн зургийг орууллаа

Белла сортын хойя
Цэцэг нь дунджаар долоо хоноод унах юм. Цэцэг нь гоё үнэртэй, шаазан шиг санагдсан


Бэр цэцэг мань гурван сарын эхээс хойш өнөөг хүртэл цэцэгтэй байна Бэр маань ийм гоё цэцэглэж байхад хүргэн маань бундуй ч байхгүй байна Тийм болохоор хүргэний зураг оруулсангүй




Сортыг нь мэдэхгүй энэ нил маань мөн л гурван сарын эхээр цэцэглэлээ




Юүлүүргэнүүд бол өвөлжин цэцэглээд унаад эргэж цэцэглээд л байна Одоо ч цэцэгтэйгаа байгаа. Ер нь бол гөөмөн цэцэглэх дуртай цэцэг юм
                                                                             Spin Art
                                                                      Nose Print
                                                                   Рождения тайфуна
                                                                    Goose egg
                                                                     Burgundy
                                                                  Burgundy

                                                              Рождения тайфуна
                                                                      Nose print
                                                                      Wendy
                                                                          Wow
                                                                    Wendy
                                                                 Spin Art
Цагаан давхар дэлбээтэй шимтэглэй
Гурван сарын эхээс хойш цэцэглэж байна
Marevick сортын шимтэглэй
Гурван сарын эхээр нэг цэцэглээд одоогоор дахин цэцэглэж, бундуйлаагүй байна

Нөмөргөний жижиг үрсэлгээ цэцэглэж байгаа нь

Угандагийн цэнхэр эрвээхэй мөн цэцэглэлээ
Заа тэгээд ягаан сарнай маань мөн л энэ сарын эхээр цэцэглэсэн Дахин цэцэглээгүй бундуйлаагүй байна Зунаас дахин цэцэглэнэ гэж бодож байна


Одоогийн байдлаар өөр бусад цэцэглэхээр зэхсэн, буюу удахгүй цэцэглэх гээд бундуйлсан байгаа өөр хэдэн нил, баримгана, гардения, хим, юүлүүргэнэ гэсэн цэцэгнүүд байгаа Цэцэглэхээр нь оруулнаа зургийг нь :)



February 05, 2014

Миний хойя

Гэрт аз жаргал авчирдаг арван цэцэгсийн нэг гэгдэх хойя цэцгийн зургийг оруулий

Энэ цэцэг маань хэдэн хоногийн өмнө ингэж бундуйлсан байв


Өглөө сэрэхэд ийм хөөрхөн дэлбээгээ нээчиж




Хүмүүс шаазан цэцэг ч гэдэг Үнэхээр цэцэг нь хатуу бас хөөрхөн юмаа
Арчилгаа маш багатай цэцэгсийн нэг юм

December 22, 2013

Миний юүлүүргэнэ - стрептокарпус

Юүлүүргэнэ урамтай цэцэг юмаа
Өвлийн хүйтэнд гэр зунаараа шахам
Цэцэглэж байгаа хэдэн юүлүүргэнэ цэцэгний зургагнуудаас оруулий
                                                               Рождения тайфуна 


                                                                      Wow

                                                               Nose print

                                                              Цав цагаахан Wendy

                                                                        Wild pink
Хамтдаа


Цаана нь бундуйлсан, хараахан цэцэглээгүй байгаа хэдэн сортууд байгаа Цэцэглэхээр нь зургийг нь оруулий