Showing posts with label Хан боргоцой. Show all posts
Showing posts with label Хан боргоцой. Show all posts

March 01, 2012

Хан боргоцойг гэртээ тарих тухай дэлгэрэнгүй

Та гэртээ ямар нэгэн сонирхолтой ургамал тарихыг хүсэж байгаа бол хан боргоцойг сонгоорой. Гэртээ гэрийн нөхцөлд хан боргоцой тарих нь огт хэцүү биш. Тариж эхэлснээсээ хойш  3-4 жилийн дараа жимсээ авна.

Хан боргоцойг тарихад бэлтгэх






Та тарих хан боргоцойгоо сонгохдоо дээд талыг нь л сайн анхаарарай, Муудсан, хөлдсөнг биш эрүүл ногооныг худалдаж авна.

Хутгаар дээд талыг нь маш болгоомжтой эвтэйхэн авна. Доод талын навчийг нь авч 1 см орчим бэлдэнэ.






Усанд үндэслүүлэх боломжтой. Хан боргоцойг хэрхэн үндэслүүлэн гэрт тарих тухай өмнөх хан боргоцойны тухай сэдвүүдээс уншина уу





Үндэслүүлхэд хамгийн тохиромжтой температур нь  25-27 градус юм. Өвлийн цагт шууд дааран дээрээ тавиж болно. 1,5-2 сарын дотор үндэслэнэ. Шинэ навч бий болход бүрэн үндэслэсэн гэж үзэж болно.





Хан боргоцойг арчилах

Хан боргоцой нь гэрэлсэг ургамал юм. Тиймээс зуны цагт 28-30 градус, хамгийн багадаа 25 градус температурт байна. Харин өвлийн цагт 22-24 градус, хамгийн багадаа 18 градус байна. Хамгийн бага температураас буулгаж болохгүй бөгөөд ургамал үхэх аюултай. Өвлийн цагт нэмэлт гэрэлтүүлэг тавиж өгөөрэй.

Усалгааг маш багаар хийнэ. Буцалсан усаар эсвэл борооны усаар услана. Усалгаа хооронд хөрсийг бага зэрэг хатаана. Мөн бүлээн усаар навчийг шүршинэ.

Бордох

2-р сараас эхлэн 9-р сар хүртэл 10-15 хоног тутамд бордоно.

Шилжүүлэн суулгах

Хан боргоцойг жил бүр шилжүүлэн суулгах шаардлагагүй. Хан боргоцойн үндэс нь том биш юм.





Цэцэглүүлэх

Хан боргоцойг зөв арчилсан нөхцөлд 3-4 жилийн дараанаас цэцэглэнэ. Энэ үед навчны урт  80-90 см болдог. Зарим нөхцөлд хан боргоцойг цэцэглүүлэх шаардлага гардаг. Цэцэглүүлэх хэд хэдэн арга байдаг.

Арга 1:

Хамгийн энгийн арга бөгөөд этилен юм. Үүнд 1 цайны халбага кальцийн карбидыг 0,5 литр усанд хийнэ. Устай саваа таглаад нэг хонуулна. Нэг долоо хоногийн турш өдөр бүр энэхүү уснаасаа 50 г усыг ургамлынхаа гол руу хийнэ. Ингэж нэг долоо хоног усалсны эцэст сар хагасын дараа цэцэглэнэ.

Арга 2:

 Утах арга юм. Полиэтилен торыг ургамалдаа өмсүүлнэ. Ваарныхаа хажууд тамхи асааж, эсвэл уугиж байгаа нүүрс ч юмуу 10 минут орчим тавина. Тун болгоомжтой байгаарай. Галын аюулгүй байдлыг сахих шаардлагатай.  7-10 хоногт  2-3 удаа утна. Хан боргоцой маань 2-2,5 сарын дараа цэцэглэнэ.



Арга 3:

Ваартай ургамлаа том полиэтилен торонд хийнэ.  Мөн түүн дотор 3-4 алим эсвэл улаан лооль хийнэ. Энэ бол энгийн арга боловч цэцэглүүлэх магадлал дээрхи 2 аргаас бага юм.




Цэцэглэх ба жимсээ өгөх

Цэцэглэлт ойролцоогоор 2 долоо хоног үргэлжилнэ. Цэцэг бий болонгуут эрдэстэй бордоогоор бордож эхлэнэ. Жимс нь 5-7 сарын хугацаанд боловсорно. Гэрийн нөхцөлд хан боргоцой0,3 – 1,5 кг байдаг.

Энэ үед жижигхээн маамуунууд нь хажуу талаас нь гарч ирэх ба 20 хүртэлхи жижигхэнүүд бий болно. Тэдгээрийг дээрхи аргаар үндэслүүлэн ургуулаж болно. Ингэснээр та ойр дотныхондоо бэлэглэх, өөрсдөө гэртээ идэх болон тооны хан боргоцойтой болох боломжтой.

January 26, 2012

Бүгдээрээ хан боргоцой гэртээ тарья

Алхам 1- хан боргоцойгоо сонгон худалдан авах
 

Манай дэлүгүүрүүдэд хан боргоцой нилээд зардаг шүү дээ тэндээс хамгийн эрүүл бас ногоон өнгөтэйг нь худалдан авна. Нэгэнт авч байгаа юм чинь 2-ыг аваад туршиж үзвэл аль нэг нь ургаж л таараа.

ananas2 (288x151, 33Kb)Хан боргоцойгоо сонгоно


Алхам 2- оройг нь тайрна.
Орой хэсгийг нь цэвэрхэн атйрч авна.
ananas3 (300x204, 22Kb)Зургийг нь анхааралтай хараарай


ananas4 (300x225, 19Kb)Зургий нь анхааралтай хараарай

 
ananas5 (300x250, 15Kb)Үндэслүүлэх хэсэг

ananas6 (218x300, 27Kb)Доод талын 2-3 үе навчийг нь авна

Одоо хаттал нь бага зэрэг амраагаарай.
ananas7 (300x199, 21Kb)Хатааж байгаа нь

Алхам 3 – үндэслүүлэх.

Үндэслүүлэх олон арга байдагч хамгийн амархан арга нь усанд үндэслүүлэх юм. ananas8 (300x199, 21Kb)Усанд үндэслүүлэж байгаа нь

Усыг 2-3 хоног тутамд солиод байна.
ananas9 (300x199, 26Kb)Үндэслэсэн байгаа нь

Алхам 4- хөрсөнд суулгах

Нэгэнт үндэслэсэн хан боргойцойгоо тэжээллэг сайн хөрсөнд суулгах хэрэгтэй.
ananas10 (300x199, 20Kb)Хөрсөнд суулгах гэж байгаа нь

Заавал дренаж хийж өгнө.
ananas11 (300x199, 15Kb)Дренаж хийсэн нь

Дараа нь хөрсөө хийнэ.
ananas12 (300x199, 24Kb)Хөрсөө хийсэн нь

Дараа нь хан боргойцогоо суулгаад гэрэлтэй газар байрлуулна
ananas13 (300x199, 17Kb)Хан боргоцой

Хөрс нойтон биш чийгтэй байх хэрэгтэй тул усалгааг бага хийнэ
ananas14 (300x199, 19Kb)Усаар угаах

Хан боргоцой бүрэн үндэслэж дуустал 6-8 долоо хоногийн хугацаа шаардагдана. Энэ хугцаанд бордох болон бусад арга хэмжээ авах хэрэггүй.

Ер нь бол 2 сарын дараанаас хан боргоцой маань бүрэн үндэслэнэ.
Энэ үед хуучин навч унсан ч шинэ навч цухуйж байгаа нь харагдана. Шарлаж муудсан хуучин навчнуудыг нь авч хаяна.
ananas15 (200x300, 14Kb)хан боргоцой маань нэг жилийн дараа
ananas16 (200x300, 17Kb)

Жилийн дараа савыг нь томруулан шилжүүлэн суулгана.
ananas17 (300x242, 22Kb)Шилжүүлэн суулгасан нь

Цэцэглэлт
Хан боргоцой 3-4 дэх жилдээ цэцэглэдэг. Энэ үед урт нь ойролцоогоор 60 см байна.

Цэцэглэлт 7-15 хоног үргэлжилэх ба цэцэгний үнэр нь зөөлөн бөгөөд хан боргойцойн шүүсний үнэртэй.
ananas18 (300x225, 22Kb)Цэцэглэж байгаа нь

Үүний дараанаас хан боргоцой жимс маань гарч ирнэ шүү дээ.



Навч хатах
Хэт халуун ба хангалттай чийгшилгүй учир навч хатдаг. Байнга услаж шүршинэ. Хан боргоцойгоо арай сэрүүн газар тавиа.

Навч цайрах 

Хангалтгүй гэрэлгүйн улмаас навч өнгөө алдаж гундана.


Удаан ургах, цэцэглэхгүй байх.
Бордох


December 27, 2011

Гэртээ хан боргоцой тарих


Та гэртээ хан боргоцой тариж үзмээр байна уу? Заа тэгвэл энэ сэдэвт анхаарлаа хандуулаарай

1. Дэлгүүрээс шинэхэн хан боргоцой нэгийг худалдан аваарай

Дээд талыг 2.5 см үлдээхээр бодолцож тайраарай

2. Тайрсан хан боргоцойгоо тавгатай усанд хийгээд гэрэл сайтан цонхон дээрээ 3 өдрийн турш байлгаарай.


3. Одоо хөрсөө бэлдээд хан боргоцойгоо томхон саванд суулгана. Үндэсгүй гэж битгийн санаа зовоорой. Хэсэг хугацааны дараа үндэслэх учир санаа зоволтгүй. Ингээд хан борогцойгоо та суулгачихлаа


4. Суулгасныхаа дараа та хэтрүүлэн усалхаас зайлсхийгээрэй. Учир нь хан боргоцой нь халуун оронд ургадаг болхоор 2 долоо хоногтоо бараг нэг удаа услахад таарна. Хан боргоцойгоо суулгасны дараа 2 жилийн дараа дээд зурганы ижил болох учиртай.
Хоёр жил чинь дорхноо өнгөрнө шүү дээ
Заа тэгээд амжилттай тариад үзээрэй.