December 27, 2011

Гэртээ хан боргоцой тарих


Та гэртээ хан боргоцой тариж үзмээр байна уу? Заа тэгвэл энэ сэдэвт анхаарлаа хандуулаарай

1. Дэлгүүрээс шинэхэн хан боргоцой нэгийг худалдан аваарай

Дээд талыг 2.5 см үлдээхээр бодолцож тайраарай

2. Тайрсан хан боргоцойгоо тавгатай усанд хийгээд гэрэл сайтан цонхон дээрээ 3 өдрийн турш байлгаарай.


3. Одоо хөрсөө бэлдээд хан боргоцойгоо томхон саванд суулгана. Үндэсгүй гэж битгийн санаа зовоорой. Хэсэг хугацааны дараа үндэслэх учир санаа зоволтгүй. Ингээд хан борогцойгоо та суулгачихлаа


4. Суулгасныхаа дараа та хэтрүүлэн усалхаас зайлсхийгээрэй. Учир нь хан боргоцой нь халуун оронд ургадаг болхоор 2 долоо хоногтоо бараг нэг удаа услахад таарна. Хан боргоцойгоо суулгасны дараа 2 жилийн дараа дээд зурганы ижил болох учиртай.
Хоёр жил чинь дорхноо өнгөрнө шүү дээ
Заа тэгээд амжилттай тариад үзээрэй.

No comments:

Post a Comment