Жилийн турш цэцэглэсэн цэцэгнүүдээ харж сэтгэлээ баясгахын тулд ямар цэцэг сонгон авах хэрэгтэй вэ?
Энэ талаар сэдэв бэлдлээ.
Хавар
Хавар бол цэцэгчдийн жинхэнэ ажлын улирал юм. Өвлийн турш амарсан цэцэгс хавар л сэрдэг. Энэ л үед цэцэг идэвхтэй ургадаг. Зарим нь цэцэглэж эхлэнэ.
3-р сар
Хаврын цагт өдөр уртасаж нарны гэрэл ургамлын амьдралд хангалттай болж ирдэг. Цэцэгнүүд идэвхтэй урган өмөж байгаа нь илт харагдана. Тиймээс усалгааг хангалттай өгхөөс гадна цэцэгнүүдээ шилжүүлэн суулгадаг.
Шилжүүлэн суулгалт нь хамгийн чухал юм. Бүтэн жилийн турш тэрхүү вааранд байсан цэцэгний хөрс хатуужиж чанаргүй болсон байдаг. Шилжүүлэн суулгалт хийгээгүй нөхцөлд навч шарлах, бундуй унах, цэцэг цэцэглэхгүй байх олон муу тал бий.
3-р сард дараах цэцэгнүүд цэцэглэнэ – алтанзул, нарцисс, крокус ба гиацинт. Булцуугүй цэцэгнээс гэвэл хаваршил, цикламен болон гүнгүү зэрэг цэцэгнүүд цэцэглэдэг.
4-р сар
4-р сард нарны гэрэл бүүр урт болно. Тасалгааны цэцэгсийн амтдрал улам бэхжиж илүү урт болно.
Энэ сард ч мөн адил шилжүүлэн суулгалт үргэлжилэж байдаг. Усалгааг тогтмол хийх, нарны шууд гэрлээс цэцгээ хамгаалах болон навчийг нь шүрших зэрэг ажлууд байгаа.
4-р сараас эхлэн цэцэгнүүдээ бордож эхэлдэг.
Цикламенүүд үргэлжлүүлэн цэцэглэнэ. Хайтан, шимтэглэй, сарнай, хятад сарнай гээд маш олон цэцэгс 4-р сард цэцэглэнэ.
5-р сар
Энэ бол цэцэгсийн хувьд тун идэвхтэй сар юм. Нил цэцэг болон цахирмаа цэцэгнүүд анхаарал шаарддаг.
Хэрвээ та үнэхээр 2 ба 4-р сард шилжүүлэн суулгалт хийж амжаагүй яюаа бол 5-р сард заавал амжуулаарай.
Таны тагт хаалттай бол одоо та зарим цэцэгсээ тагтан дээрээ гаргаж болно.
5-р сард алаг цэцэг, хим% шимтэглэй, ялдам цэцэг, юулүүргэнэ, мэлрэг цэцэг, хонхон цэцэг, кроссандра зэрэг нилээд цэцэг цэцэглэнэ.
Зун
Хаврын дараа зун болож цэцэгчүүд бүүр ч завгүй болдог.
6-р сар
Таны тагт хаалттай ч байсан үгүй ч байсан одоо цэцэгнүүдээ тагтант дээрээ гаргах сар юм.
Ихэнхи цэцэгнүүд томорч, илүү үзэмжтэй болж цэцэгний иш ч бүдүүрч эхлэнэ. Цэцэгнүүдээ өглөө оройл хөрсийг нь хатхаар услах, 2 долоо хоног тутамд бордох, навчийг нт шүрших гээд мөн л ажил ихтэй сар.
6-р сард усан цэцэг, хайтан, годонхой, нил цэцэг, баримгана, шимтэглэй, хойя, пассифлора гээд олон цэцэг цэцэглэдэг.
7-р сар
Усалгаа бордоо 2ыг тогтмол хийхээс гадна нарны хурц гэрлээс цэцэгнүүдээ хамгаалаарай.
7-р сард гоодаль, олеандр гээд маш олон цэцэг цэцэглэдэг. Хэрвээ та тагтаа чимдэг бол нэг настууд болон тагтан дээрээ гаргасан цэцэгнүүд цэцэглэж эхлэнэ.
8-р сар
Цэцэгнүүд өвөлдөө бэлдэн тэжээлээ хуримтлуулан эхлэнэ:
8-р сард агапантус, акалифа, эухарис, руэллия зэрэг цэцэгнүүд цэцэглэнэ. Олон цэцэгс цэцэглэн тэдний цэцэглэлт 11 сар хүртэл үргэлжилнэ.
Намар
Гадаа ч тэр гэрт ч тэр мод цэцэгс шарлаж, унаж эхлэнэ.
9-р сар
9-р сар бол тасалгааны ургамлын хувьд "хямралтай" сар юм. Учир нь тэд амрахдаа бэлдэн ургалт зогсож эхлэнэ.
Тагтан дээр зуны турш байсан цэцэгнүүд "гэртээ" эргэн ирэх цаг.
9-р сард афеляндра, ахименес, хризантема буюу удвал цэцэг, харимсгана, валотта зэрэг цэцэглэнэ.
10-р сар
10-р сард нарны гэрэл багасаж үүлэрхэг бараан өдрүүд эхлэнэ. Заримдаа цас ч орно. Цэцэгсийн дийлэнхи нь өвлийн амралтаа авдаг. Бордоогоо зогсоодог энэ үед.
10-р сард хонхон цэцэг, асмин самбак, хайтан, хаваршил болон ургалтаа үргэжлүүлдэг бөгөөд бүлээн усаар бага зэрэг усалгаагаа хийсээр байна. Цизламен, хаваршил, гиппеаструм болон и эпифиллум зэрэг цэцэгс цэцэглэж байдаг.
11-р сар
Тасалгааны ургамалд гэрэл дутагдаж эхлэдэг. Тиймээс нэмэлт гэрэлтүүлэг хийж өгөөрэй.
11-р сард цикламен үргэлжлүүлэн цэцэглэж азалия, гоопалт, сүүт өвс ба 12-р сар буюу угсаргана зэрэг цэцэглэнэ.
Өвөл
Декабрь
Цэцэгсийн хувьд хамгийн хэцүү сар юм. Гэрэл дутагдахаас гадна хуурай агаар тэднийг зовоодог.
12-р сард цикламен үргэлжлүүлэн цэцэглэдэг.
1-р сар
1-р сард өдрүүд бага багаар уртасаж эхлэнэ: Тасалгааны цэцэгсийн байдал бага багаар үл анзаарагдам сайжирна.
1-р сард гиацинт, нарцисс, алтанзул, цинерария, хаваршил зэрэг зарим цэцэгс цэцэглэнэ.
2-р сар
Амарч дуусаагүй л байгаа ч бага багаар цэцэгс сэрж эхлэнэ.
2-р сард азалия, гүнгоо, хаваршил, цахирмаа гээд нилээд цэцэг цэцэглэнэ.
Унтаахай хатан зэрээг нилээд хэдэн цэцэгс
бүтэн жилийн турш цэцэглэдэг. Одоо та аль сард ямар цэцэг цэцэглэдэг
тухай мэдсэн хойно сар бүр цэцэгнийхээ тансаг сайхан цэцгийг харж
байгаарай
No comments:
Post a Comment