December 29, 2011

Седум

  Седум


Цэцэгдийн хамгийн дуртай цэцэгсийн нэг нь седум юм. Энэ нь суккулент ургамал юм. Вааранд 3-7 жил амьдрах чадвартай.Седум нь Мексикээс гаралтай бөгөөд 500 орчим сорт байдаг.

Седумыг ургуулахад хамгийн гол нь байршил юм. Нарны шууд гэрлээс хол боловч гэрэлтэй газарт байрлуулна. Хөрс нь 1 /3 шороо ба 2/3 элс байна. Долоо хоногтоо ойролцоогоор нэг услах ба өвөл усалгааг багасган сардаа нэг услана. Седумыг 2-3 жилдээ нэг удаа шилжүүлэн суулгадаг.Мөчрөөр үржүүлдэг.




No comments:

Post a Comment