Литопс хэмээн
нэрлэгддэг энэхүү цэцгийг амьд чулуу гэдэг.
Английн ботаникч Бурчел энэхүү
цэцгийг 1811 онд нээсэн гэдэг. Ботаникч маань нэгэн элсэн цөлд явж байхдаа
амрахаар шийдэн хэсэг жижиг чулууны хажууд суусан байна. Тэр бүхний дунд
жижигхэн чулуунаас нэгэн цэцэг ургасан байхыг харснаар энэхүү цэцгийг дэлхий
даяр мэддэг болсон түүхтэй.
Литопс хэмээх нэршил
нь Грек үг бөгөөд булуу хэмээх утгатай аж. Өнөө цагт чулуун цэцгийн 37 төрөл
байдаг. Ихэнхи тохиолдолд цэцэгнүүд нь цагаан ба шар байдаг. Хаяахан нэг улбар
шар өнгө тааралдана.
Амьдрал хаана ч
үргэлжлэх боломжтойг нотолсон энэхүү цэцгийг элсэн цөлд анзаарахгүй ч өнгөрөх
боломжтой. Цөлд энэхүү цэцэг нь нарнаас нуугдах хэрэгтэй болно. Тиймээс чулуун цэцэг
нь “нуугдаж” сурсан цэцэг юм.
No comments:
Post a Comment