Showing posts with label Годонхой-Антуриум. Show all posts
Showing posts with label Годонхой-Антуриум. Show all posts

May 04, 2012

Годонхойг цэцэглүүлэх

ак заставить цвести антуриум?

Четверг, 26 Апреля 2012 г. 14:10 (ссылка)
Процитировано 100 раз + в цитатник


imgb (400x232, 31Kb)


Годонхойг яаж цэцэглүүлэх үү
Дэлгүүрээс годонхой худалдан аваад гэртээ авчирсны дараагаар годонхой маань цэцэглэхгүй их уддаг. Шалтгаан нь энгийн юм: дулаан агаар болон агаарын чийг дутагдсаных юм. 
Цэцэглүүлэх нэгэн заль байдаг. 
- Ваарныхаа сууринд буюу тосгуурт нь халуун ус хийгээрэй. Температур нь 60 градус байна. Усаа хөртөл нь байлгана. Бүлээн паар нь годонхойд микро орчинг бүрдүүлэж өгдөг. Ус нь хөрхөөр усыг нь асгаарай. Үүнийг долоо хоногт нэг удаа хийнэ. Хэсэг хугацааны дараа цэцгийн бундуй үүссэн байна.

January 28, 2012

Годонхой буюу эр хүний цэцэг

Антуриум (Anthurium)

антуриум Андре
Годонхой нь үнэхээр сайхан цэцэг юм. Зүрх нь навчин хэлбэртэй харин цэцэг нь гайхалтай. Хавраас намар хүртэл цэцэглэдэг ба аль болох жижиг вааранд дуртай. Хэт том саванд бол цэцэглэх дургүй. Нэвт салхинд тун дургүй!

Бүлээн, зөөлөн усаар услана. Годонхой нь гэрэл дуртай бөгөөд 20С-с доош температурт тийм ч дуртай биш. Агаарын чийгшилд их дуртай учраас өдөр бүр шүршинэ. Гэрэл муутай газар годонхойг тавихад цэцэглэхгүй.
антуриум
Өвлийн цагт годонхойг сэрүүн газарт тавиад усалгааг багасгадаг.
Сэрүүн газар гээд нэвт салхинд тавиж болохгүй. Нэвт салхинд годонхой маань маш амархан үхдэг!
Хавар зуны цагт годонхойг борддог. Долоо хоног тутамд бордоно.
сиреневый
Жил бүрийн хавар годонхойг шилжүүлэн суулгадаг боловч том ургасан годохойг бол 3-4 жилд нэг удаа шилжүүлэн суулгадаг. Өргөн биш вааранд суулгадаг.  Дренаж хийх шаардлагатай ба доод тал нь 3 см дренаж хийнэ.
белый антуриум

Эрчүүдийн цэцэг

Эрчүүдийн хийморь, ноён нурууг Годонхой буюу Антуриум цэцгийг гэж үздэг.

антуриум

Та нөхөртөө зориулаад энэ цэцгийг худалдан авч гэртээ тариарай.