Showing posts with label Мускари. Show all posts
Showing posts with label Мускари. Show all posts

December 06, 2011

Мускариг хэрхэн тарих вэ


Мускари буюу усан үзмэн гиацент нь булцуут ургамал юм. Үнэндээ гиацент биш боловч гиацентын "хамаатан"юм. Энэхүү цэцгийг гадаа болон вааранд тарих боломжтой. Намар тариж хавар цэцэглэдэг. 


Тарихад амархан бөгөөд булцуут ургамал дотроос хамгийн арчилгаа багатай цэцэг юм. Мускари тун гэрэлсэг ургамал бөгөөд нарны гэрэлд ургадаг. Тийм боловч сүүдэрт тэсвэртэй. 

Ургамлын тарих, ургуулхад хамгийн тохиромжтой агаарын температур нь 14-18 градус. Основной уход заключается в прополке и рыхлении почвы на глубину 2-3 см. 

Булцууг ойролцоогоор 7 см-н гүнд 5-10 см-н зайтайгаар суулгадаг. Харин жижиг буюу нялх булцууг 3 см-н гүнд 2 см-н зайтай суулгана. 


Мускариг олон жилийн турш нэгэн газарт нь ургуулаад байж болдог. Энэ нь жил өнгөрөх тусам өтгөн болох ба хавар бүр их хэмжээний цэцгээр таны гэрийг чимнэ.








Мускари

Шинэ цэцэг - Мускари 



Үнэхээр гайхамшигтай хар хөх өнгийн цэцэгстэй Мускари нь сайхан үнэртэй цэцэг юм. Энэ нь олон наст булцуут ургамал бөгөөд Евроазиас гаралтай цэцэг юм. Мускариг хүмүүс усан үзмэн гиацент хэмээн нэрлэх нь бий ч гиацент биш юм. Энэхүү цэцэг нь 40 гаруй сорт байдаг боловч хамгийн түгээмэл 2 төрөл нь Muscari armeniacum ба Muscari botryoides.
Мускариг 1576 оноос хойш Англи улсад тариж байна. 
Тансаг хар хөх өнгийн цэцэг нь хаврын улиралд цэцэглэдэг. Алтанзул цэцэгтэй ойролцоо арчилгаатай.

Тарих нөхцөл

Ерөнхий мэдээлэл
Шинжлэх ухааны нэршил - Мускари-Muscari
Хүмүүсийн нэршил - Усан үзмэн гиацент
Цэцэглэх үе - Өвлийн сүүлээр, хаврын эхэнд
Шинжлэх ухааны ангилал
Kingdom - Plantae
Division - Magnoliophyta
Class - Liliopsida
Family - Hyacinthaceae
Genus - Muscari
Тодорхойлолт
Өндөр - Сортоосоо шалтгаалан 2 - 12 инч
Навч - Зун навчийг авах

Тарих
Гэрэл - Гэрэлсэг
Хөрс - дренаж хийх
Өвөл - Тариж байхдаа чийгтэй байлгана



























Мускариг тарихад амар байдаг. Тун гэрэлсэг ургамал юм. 
Булцууг суулгасны дараагаар чийгтэй байлгана. Хэт услах нөхцөлд булцуу гэмтэнэ. Олон төрлийн хөрсөнд дасах чадвартай бөгөөд дренаж заавал хийнэ. 

Тарих

Мускариг намрын эхэнд суулган бусад ихэнхи булцуут цэцгийн адил сэрүүн газар байлгана.
Мускариг цэцэглэж дууссаны дараагаар цэцэгний ишийг тайрч аваарай. Дараа жил цэцэглүүлхийн тулд навчтай нь хэсэг хугацаанд байлгаарай. 
Мускариг үрээр болон булцууг үржүүлэн таридаг. Өөрөө үрээ өгдөг бөгөөд өөрийх нь өгсөн үрээс өөр өнгийн цэцэг гарах боломжтой.