Showing posts with label Хим. Show all posts
Showing posts with label Хим. Show all posts

May 19, 2012

Нэгэн төрлийн хим

Abutilon megapotamicum,Абутилон мегапотамский

Энэ бол хим цэцэг бөгөөд нэгэн төрөл нь юм. Гэр болон тагтаа чимэглэхэд тун тохиромжтой. 
Температур: Зуны цагт 20-22° С, өвлийн цагт  – 10-15° С.

Гэрэлтүүлэг нарны шууд гэрлээс хол.
Услагаа: цэцэглэж байгаа цагт услагааг нэмэгдүүлнэ. Өвөл амарч байх үед усалгааг багасгадаг. Зуны цагт навчийг нь шүршинэ

Арчилгаа: Арчилгаа багата цэцэг юм. Зуны цагт долоо хоногт нэг удаа бордоно. Өвлийн цагт цэцэг амрана. Саглагар ургуулахын тулд чимхэлт хийнэ


August 06, 2011

Хим цэцэг

Монгол нэр нь Хим, Aнгли нэр Abutilon, орос нэр нь Абутилон. Хим цэцгийн эх нутаг нь Өмнөд Америк. Хим цэцгийг өрөөний Агч мод гэж нэрлэх нь ч бий. Ургамал судлаачид одоогоор 150 гаруй төрөл зүйлийг олж тогтоогоод байна. Хавраас намар хүртэл цэцэглэдэг. Нэг наст, олон наст, бутлаг, бяцхан модлог гэсэн төрлүүд байдаг. Хүлэрт хөвд, хар шороо, элсний холимог бүхий ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. 3 долоо хоногт цэцэглэдэг цэцэгэнд зориулсан бордоогоор бордоно. 4-8- р сар хүртэл бордоно. Хим нь гэрэлсэг ургамал. Өдөрт 2-3 цаг нарны шууд тусгал доор тавьж болно. Өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой бөгөөд өвөл нар хамгийн сайн тусдаг цонхон дээр тавьна. Ишний найлзуураар болон үрээр үржүүлж болно. Жил бүр хавар шилжүүлэн суулгалтыг цэцэг хэр томорсоноос шалтгаалан хийнэ.