Showing posts with label Цэцгийн арчилгаа. Show all posts
Showing posts with label Цэцгийн арчилгаа. Show all posts

May 06, 2013

Зөвлөмж

Цэцэг сонирхоод эхний ээлжинд ямар цэцэг тарьвал зүгээр вэ гэж асуусан байсан. Миний бодлоор бол эхний ээлжинд хамгийн гүргэр, арчилгаа багатай цэцэгнүүд зүгээр боловуу гэж бодож байна.
Эдгээр цэцэгнүүд нь дараахь цэцэгнүүд байж болно:

Нэг
Шимтэглэй
Энэ нь өөрөө маш олон өнгийн дан болон давхар дэлбээтэй цэцэгнүүдтэй бөгөөд цэцэглэх дуртай цэцэг. Арчилгаа маш багатай. Навчийг нь шүршээд байх хэрэгггүй. Хөрс хатхаар дараагийн усалгааг хийхэд болно

Ер нь бол шимтэглэйг хамгаалах чадвартай, хэрүүл маргааныг зогсоох, тайвшруулах үйлчилгээтэй. Амьсгалын замын өвчнөөс хамгаалдаг гэж үздэг. Их олон давуу талтай цэцэг.








Хоёр
Нил цэцэг
Нил цэцэгийг зөв арчилхад мөн л өвөл зунгүй цэцэглэдэг. Навчийг нь шүршээд байх шаардлагагүй, Хөрс хатхад л дараагийн усалгааг хийнэ. Шимтэглэйтэй бараг ижил. Мөн их том замбараагүй ургаад байхгүй. Ишгүй тул дан навч, цэцэгнүүд л байдаг








Мөн модлог ургамлууд, агаар шүүж хүчилтөрөгч ялгаруулдаг цэцэгнүүд арчилгаа багатай байдаг. Хөрс хатхаар услана мөн навчаараа гоёдог модлог ургамлуудыг шүршдэг.

                                                      Фикус буюу удамборын төрөл
                                                      Товрууш буюу аз жаргалын мод
Мөнхрөө


July 21, 2012

Гар доорхи юмаараа цэцгээ арчилий :)

Хорыг хороор гэдэг шиг Байгалийн цэцгийг Байгалийн аргаар арчилах тухай Shy buddy icon  Аймаар гарчиг өгчихлөө дөө

 (283x385, 24Kb)

Та хөдөө орон нутагт байгаа бол эсвэл химийн бус аргаар цэцгээ бордох ба янз бүрийн амьтантай тэмцэх гэж байгаа бол таньд хэрэгтэй зөвлөгөө байна.

Янз бүрийн амьтан бас мөөгөнцөрийн эсрэг сармис. Сармисыг хоёр хуваагаад шууд хөрсөнд зоогоод үзээрэй.

Ширхний эсрэг бол өтгөн саван хэрэглэнэ. Нэг жижиг халбага саванг халуун усанд хийж уусгаад нэг литр орчим ус, нэг жижиг халбага спирт хийгэнд холиорой. Тэр усаараа ширхтэй ургамлыг шүршинэ. Харин нэг хоногийн дараа ургамлаа угааж савангаас нь салгаарай.

Та кофе хандлаж уудааг бол кофеныхаа шаарыг битгий асгаарай. Цэцгээ усалчих. Цэцгэнд тэжээл болно.

Өндөгний хальс байна. Усанд хальсыг нь хэд хонуулаад тэр усаар нь цэцгээ усалхад мөн л сайхан бордоо болно.

June 17, 2012

Агаарын чийг

Зарим цэцэгт чийг дутагддаг харин энэ асуудлыг ингэж байс шийдэж болно