Showing posts with label Суккулент. Show all posts
Showing posts with label Суккулент. Show all posts

June 10, 2012

Чулуун цэцэг үрээр тария

Литопсы - цветы рода суккулентных  
Литопс гэх нэрээсээ илүүтэйгээр амьд чулуу, эсвэл чулуун цэцэг хэмээн нэрлэгддэг. Үнэндээ энэхүү цэцэг маань чулуутай тун төстэй.
Litops-zhivyie-kamni-0009 (657x700, 145Kb)

 





Чулуун цэцгийг үрээр таридаг. Гэхдээ үрээр тарихад хэд хэдэн дзрэм бий. Үрээ суулгаад заавла ваакуумдана

Үр маань соёолоод ирэхээр агаар оруулдагаа ихэсгэнэ Өдөрт гурав юмуу дөрвөн удаа хорин минут орчим агаар оруулаж байна.

Үрээр ургаж байгаа чулуун цэцэг маань ойролцоогоор гурван жилийн дараа цэцэглэдэг. Цэцэглэлт найман сараас эхлэх ба өвөл хүртэл цэцэглэлт үргэлжилнэ.

Цэцэглэлтийн дараа чулуун цэцэг маань навчаа гээдэг, түүний дараа шинэ навч гарч ирдэг тул та битгийг санаа зовоорой.











March 24, 2012

Суккулент ургамлыг хананд хэрхэн ургуулах вээ




  Энэ зураг гоё харагдаж байнаа уу Та гэртээ өөрөө хийж болно шүү Дараахь хичээлийг хараарай

                                                                   










 

January 06, 2012

Литопс буюу чулуун цэцгийг тарих

Чулуун цэцэг гэж чулуу шиг гайхалтай цэцэгний тухай сэдэв оруулаж байсан билээ.


Энэхүү цэцэг нь зөвхөн үрээр үржүүлэж болдог. Үрээр тарихын тулд эхлээд хөрсөө бэлдэх ба хөрс нь элс шорооны холимог байна. Үнэндээ бол элс шороо байхад хөрс нээх голдоггүй цэцэг боловч ургуулах хамгийн гол нөхцөл нь усалгаа болдог. Хөрсөн дээрээ үрээ цацаад шүршиж өгөөд ваакуумдана. 2 хоног тутамд шүршээд хэсэг хугацаанд агаар оруулаж өгөөд байвал чулуун цэцэг маань 14 хоног болоод соёолно. Харин та арай хурдан соёолуулах хүсэлтэй бол суулгахаасаа өмнө үрээ 2-6 цаг норгоорой. Оросууд бол үрийг ингэж норгож дэвтээдэг юм байна лээ гэхдээ энэ бол яг чулуун цэцэгний үрийг дэвтээж норгож байгаа нь биш юм шүү Би жишээ болгон л орууллаа


Ингэж суулгасан нөхцөлд 3-7 хоногийн дотор чулуун цэцэг маань амилаад эхлэнэ шүүү дэ.


Харин үрийг урсгаж алга болгохгүйн тулд энэ цэцэгийг тариад мөн соёолсны дараа ч усаар услахгүй харин хөрсийг шүршиж өгдөг. Өвлийн цагт бол бараг усладаггүй. Энэ цэцэг маань элсэн цөлөөс ирсэн гэдгийг та битгий мартаарай. Хэт усалгаанаас болож үхэх магадлалтай. Үрээр тарисан чулуун цэцэг маань 2-3 жилийн дараа цэцэглэдэг.


Аихризон - Дурлалын мод

Аихризон рыхлый или распростертый  (Aichryson laxum)

Суккулент ургамал юм. 
Гэрэл: сарнисан гэрэл, хурц нарны гэрэлд дургүй. Температур: 20-25°С. Өвөл 8-10°С.
Усалгаа: Өнгөн хөрс хатангуут дараагийн усалгааг хийнэ. өвлийн цагт усалгааг багасгана.
Бордоо: хавар ба зуны цагт 2 долоо хоног тутамд нэг удаа суккулентын ургамалд зориулсан бордоогоор бордоно. Амралтын үе: намар ба өвөл. Усалгааг багасган 8-10°С температурт байлгана.
Шилжүүлэн суулгалт: Үндэс хэт ургаж хөрсгүй болож байгаа нөхцөлд хаврын цагт.
Үржүүлэх:  мөчрөөр.

Энэхүү цэцэг нь эрт дээр үеээс эхлэн Аихризон гэхээсээ илүү дурлалын мод хэмээн нэрээрээ алдаршсан юм. 

Цэцгийн арчилгаа:
Аихризон нь сарнисан гэрэлд дуртай.Нарийхан вааранд суулган, усалгааг багасган сэрүүн газар өвөлжүүлснээр дурлалын модыг цэцэглүүлэж болно




Цэцэглэлт удаан үргэлжилдэг. Цэцэглэлтийн үед дурлалын модны навчнуудын тэн хагас нь унадаг тул санаа зоврх хэрэггүй. Цэцэглэлтийн дараа хатсан цэцэгнүүдийг авч хаян усалгааг ихэсгэнэ. Ингэснээр шинэ навчнууд гарч ирнэ шүү дээ.






December 29, 2011

Седум

  Седум


Цэцэгдийн хамгийн дуртай цэцэгсийн нэг нь седум юм. Энэ нь суккулент ургамал юм. Вааранд 3-7 жил амьдрах чадвартай.Седум нь Мексикээс гаралтай бөгөөд 500 орчим сорт байдаг.

Седумыг ургуулахад хамгийн гол нь байршил юм. Нарны шууд гэрлээс хол боловч гэрэлтэй газарт байрлуулна. Хөрс нь 1 /3 шороо ба 2/3 элс байна. Долоо хоногтоо ойролцоогоор нэг услах ба өвөл усалгааг багасган сардаа нэг услана. Седумыг 2-3 жилдээ нэг удаа шилжүүлэн суулгадаг.Мөчрөөр үржүүлдэг.




December 27, 2011

Суккулентын цуглуулга

Суккулент ургамлын цуглуулгыг толилуулаж байна