Showing posts with label Лимон. Show all posts
Showing posts with label Лимон. Show all posts
August 01, 2012
Жижигхээн лимоны мод
Бараг нэг сарын өмнө лимоны мод үрээр суулгасан овоо хөөрхөн ургаж байна.
Жимсээ бараг дөрвөн жилийн дараа өгдөг гэсэн байгаа Ургуулаад л байж дээ
February 03, 2012
Тасалгааны нөхцөлд лимоныг арчилах
Шилжүүлэн суулгах
Нялх лимоны модыг 3 нас хүртэл нь жил бүр шилжүүлэн суулгадаг. Харин гурав ба түүнээс дээш насны лимоныг 2-3 жилд нэг удаа шилжүүлэн суулгадаг. Жилийн аль ч улиралд шижлүүлэн суулгаж болох боловч хамгийг тохиромжтой нь хавар юм.
Усалгаа
Лимоныг хлоргүй усаар услах ба өвлийн цагт бол бүлээн усаар усалдаг.
Бордоо
Лимоны модыг заавал борддог. Сард 2-3 удаа бордоно. Харин өвлийн сард лимоны мод маань амар байгаа бол бордоог багасгана.
Гэрэлтүүлэг
Өвлийн цагт хангалтта гэрэлгүй нөхцөлд лимоны модыг 7-14 градуст байлгана. Энэ нөхцөлд лимоны мод мань унтаж амардаг тул нэмэлт гэрэлтүүлгийн шаардлага үгүй. Хэрвээ лимоны мод маань халуун өрөөнд буюу +18...+22°С байгаа бол заавал нэмэлт гэрэлтүүлэг гаргаж өгнө.
December 11, 2011
Лимоныг үрээр тарих
Заа юунаас эхлэх вэ? Үрээр хэрхэн лимоны мод тарих вэ? Лимоны мод нь үнэхээр сайхан үнэртэй бөгөөд нэг модноос та 20 хүртэлх лимон авна шүү дээ.
Үрээр тарисан лимоны мод 70-10 жилийн дараа жимсээ өгдөг гэдгийг санаарай. Лимоны үрийг хаанаас ч авах боломжтой. Та идсэн лимоныхоо ясыг ч тариж болно.
Юуны түрүүнд та хөрсөө бэлдэнэ. Үрээр тарихад эхний ээлжинд 10 диаметр бүхий ваар байхад болно. Дренаж хийх шаардлагатай.
Үрээ та 2-3 см гүнд суулгах ба бага зэрэг хөрсөөр хучиж өгөөд ваакуумдаарай. Сарын дараа гэхэд соёолно. Үрсэлгээ маань 20-25С агаарын температурт байна.
Үрээ та 2-3 см гүнд суулгах ба бага зэрэг хөрсөөр хучиж өгөөд ваакуумдаарай. Сарын дараа гэхэд соёолно. Үрсэлгээ маань 20-25С агаарын температурт байна.
Соёолоод эхэлмэгч зөв арчилаж эхлэнэ дээ. Яг энэ үед ургалт багасан, навч нь хатах, үрсэлгээ маань үхэх зэрэг "нөхцөл байдлууд" бий болох гээд байдаг. Хуурай агаар, паарны хажууд, нэвт салхи зэрэгт тун дургүй бөгөөд дулаан газар ба гэрэл 2т дуртай. За нартай дулаахан газраа байршуулсны дараа байрыг нь олон солих хэрэггүй. Түүнд хүрэх, ийш тийш зөөхөд дургүйцдэг. Тийм учраас түүнийг 10 хоногт нэг удаа 10 градусаар эвтэйхэн эргүүлэж тавьдаг. Бундуй үүссэн байх мөн жимсээ өгч байхад байрыг нь солих битгий хэл эргүүлэх ч хэрэггүй. Навчийг нь шүршинэ. Хөрс хатхад дараагийн усалгааг хийнэ. Хэтрүүлэх услах, илүүдэл устай байлгах хэрэггүй.
Таван нас хүртэлээ лимоны мод идэвхтэй ургадаг. Жилдээ нэг удаа шилжүүлэн суулгана. Таван настай болсны дараагаар 2-3 жилд нэг удаа шилжүүлэн суулгана. Бундуй үүсэн болон жимсээ өгч байх явцад шилжүүлэн суулгалт хийх боломжгүй.
Зуны цагт 10 хоногт нэг удаа бордоно. Харин өвлийн цагт сард нэг удаа бордоно.
Лимоны мод нь бага зэрэг анхаарал бас таны цагийг авах боловч эргээд таныг үнэт жимсээрээ шагнадаг ургамал юм. Та заавал гэртээ тариад үзээрэй!
Таны гэрт - Лимоны мод
Лимон нь олон төрлийн витаминтай бөгөөд хүний биед ая тустай гэдэг утгаар нь олон хүмүүс гэртээ лимоны мод тарихыг хүсдэг. Гэрийг чимэглэх сайхан мод төдийгүй жимслэх явцад лимоны үнэр таны гэрт үнэртэх болно. Мэдээж хэрэг, бидний дэлгүүрээс худалдаж авдаг лимоныг бодвол гэрт ургасан лимон нь арай жижиг байдаг.
Лимоныг мөчрөөр болон үрээр тариж үржүүлдэг. Лимоны мод нь гэрэлсэг ургамал юм. Хуурай агаарт тун дургүй. Харин нэвт салхинаас бүүр "айдаг". Агаарын чийгшил 40 хувиас бага нөхцөлд ургамал үхэж болно. Тийм болхоор халаалт ирсэн өвлийн цагт лимоны хажууд савтай ус тавиарай.
Лимоны модыг жилд нэг удаа шилжүүлэн суулгадаг.
Гэртээ лимоны мод тарих нь үлгэр биш бөгөөд ургах, жимслэх бүрэн боломжтой.
Лимоныг мөчрөөр болон үрээр тариж үржүүлдэг. Лимоны мод нь гэрэлсэг ургамал юм. Хуурай агаарт тун дургүй. Харин нэвт салхинаас бүүр "айдаг". Агаарын чийгшил 40 хувиас бага нөхцөлд ургамал үхэж болно. Тийм болхоор халаалт ирсэн өвлийн цагт лимоны хажууд савтай ус тавиарай.
Лимоны модыг жилд нэг удаа шилжүүлэн суулгадаг.
Гэртээ лимоны мод тарих нь үлгэр биш бөгөөд ургах, жимслэх бүрэн боломжтой.
Subscribe to:
Posts (Atom)








