December 11, 2011

Лимоныг үрээр тарих

Заа юунаас эхлэх вэ? Үрээр хэрхэн лимоны мод тарих вэ? Лимоны мод нь үнэхээр сайхан үнэртэй бөгөөд нэг модноос та 20 хүртэлх лимон авна шүү дээ.


Үрээр тарисан лимоны мод 70-10 жилийн дараа жимсээ өгдөг гэдгийг санаарай. Лимоны үрийг хаанаас ч авах боломжтой. Та идсэн лимоныхоо ясыг ч тариж болно. 
Юуны түрүүнд та хөрсөө бэлдэнэ. Үрээр тарихад эхний ээлжинд 10 диаметр бүхий ваар байхад болно. Дренаж хийх шаардлагатай. 
Үрээ та 2-3 см гүнд суулгах ба бага зэрэг хөрсөөр хучиж өгөөд ваакуумдаарай. Сарын дараа гэхэд соёолно. Үрсэлгээ маань 20-25С агаарын температурт байна.
Соёолоод эхэлмэгч зөв арчилаж эхлэнэ дээ. Яг энэ үед ургалт багасан, навч нь хатах, үрсэлгээ маань үхэх зэрэг "нөхцөл байдлууд" бий болох гээд байдаг. Хуурай агаар, паарны хажууд, нэвт салхи зэрэгт тун дургүй бөгөөд дулаан газар ба гэрэл 2т дуртай. За нартай дулаахан газраа байршуулсны дараа байрыг нь олон солих хэрэггүй. Түүнд хүрэх, ийш тийш зөөхөд дургүйцдэг. Тийм учраас түүнийг 10 хоногт нэг удаа 10 градусаар эвтэйхэн эргүүлэж тавьдаг. Бундуй үүссэн байх мөн жимсээ өгч байхад байрыг нь солих битгий хэл эргүүлэх ч хэрэггүй. Навчийг нь шүршинэ. Хөрс хатхад дараагийн усалгааг хийнэ. Хэтрүүлэх услах, илүүдэл устай байлгах хэрэггүй. 

Таван нас хүртэлээ лимоны мод идэвхтэй ургадаг. Жилдээ нэг удаа шилжүүлэн суулгана. Таван настай болсны дараагаар 2-3 жилд нэг удаа шилжүүлэн суулгана. Бундуй үүсэн болон жимсээ өгч байх явцад шилжүүлэн суулгалт хийх боломжгүй. 

Зуны цагт 10 хоногт нэг удаа бордоно. Харин өвлийн цагт сард нэг удаа бордоно.
Лимоны мод нь бага зэрэг анхаарал бас таны цагийг авах боловч эргээд таныг үнэт жимсээрээ шагнадаг ургамал юм. Та заавал гэртээ тариад үзээрэй!

No comments:

Post a Comment