December 28, 2011

Ялдам цэцгээ аврах нь



e5801b3f4583d1bd3dd2fbe2884a6829 (98x163, 2Kb)Ялдам цэцгэндээр минь үүрэлсэн хачиг болон бусад амьтадтай хэрхэн тэмцсэн тухайгаа бусадтай хуваалций гэж бодлоо. Миний туршилт хэн нэгэнд хэрэгтэй байж болох юм.

Төрөл бүрийн хор хэрэглээд нэмэр болохгүй болхоор нь хэдэн ширхэг сармис зүсээд ялдам цэцэгнийхээ хөрсөөр нь цацчихлаа. Тэгээд ялдам цэцэгээ гялгар уутаар бүтээгээд үлдээлээ. Цэцгийг ваакуумддаг шүү дээ? Яг түүн шиг.

Энэхүү тэмцэл маань 2 өдөр үргэлжилсэн юм. 2 өдрийн дараа уутаа авхад үнэр гэж аймаар байлаа. Дараа нь агаар оруулаж үнэрийг нь гаргах хэрэгтэй болсон. 

Харин хачиг болон бусад нь бүгд үхсэн байсан шүү. Тэгэж л ялдам цэцэгээ аварч байсан юм.

1 comment:

  1. маш хэрэгтэй мэдээлэл байна шүү. баярлалаа

    ReplyDelete