December 13, 2011

Гиацинтыг хэрхэн суулгах вэ

8-р сарын сүүл.

1. Эрүүл булцуу худалдан аваарай.
2. Булцуугаа марланд ороогоод хөргөгчиндөө хадгалаарай. Температур нь +5 С.



9-р сар ба 10-р сар.

Долоо хоногт нэг удаа булцуугаа шалгаж байгаарай.

11-р сарын эх.

Булцуугаа суулгах цаг боллоо.

1. 20-30 см өндөртэй ваар бэлдээрэй.
2. Ваарныхаа 10 см хүртэл нь хөрс хийгээрэй. Хөрсийг ариутгасан байх хэрэгтэй.
3. Услаарай.
4. Хөрснийхээ дээд талд булцуугаа суулгаарай.
5. Хөрсөөр хучаарай. Булцууны дээд хэсэг хөрснөөс илүү гарсан байна. Суулгасны дараагаар услахгүй.

Вааранд суулгасан булцуугаа 4-6 С температуртай газар, эсвэл эргээд хөргөгчиндөө хийгээрэй.
Гиацинт маань тэндээ 3-4 долоо хоног байна.





 

12-р сарын эх.

Энэ үед гиацент маань 1 см орчим ургасан байна.

Одоо түүнийг хөргөгчнөөсөө гарган 16 С-с дээш теипературтай газар байршуулна. Гэрэл маш их хэрэгтэй ч нарны шууд гэрлээс зайлсхийгээхэй.

 

2-3 см ургах үед.

Усалгааг бага зэрэг хийж эхлэнэ. Гэхдээ хөрсийг бүрэн хатхад дараагийн усалгааг хийнэ.



 

1-р сар

Навчнууд бөх бас урт болсон байна. Булцуу гараад ирсэн байна.


Цэцэглэлт дуусхад

Гиацинт цэцэглэлэж дууслаа. Одоо цэцэгний ишийг тайрч авна, харин навчийг нь тайрч болохгүй. Учир нь тэд дараагийн цэцэглэлтэндээ бэлдэх учиртай.

Усалгааг бага зэрэг хийж сард 2-3 удаа бордоно.

Навч хатаж дуусхад навчийг тайрч хаяна. Хөрснөөсөө булцууг гарган цэвэрлээд хатаана. Эргээд л марланд боон хөргөгчиндөө хадгална.

Амжилт.

No comments:

Post a Comment