December 26, 2011

Алтанзулын булцууг хэрхэн суулгах вэ



Хайрын бэлэгдэл Алтанзул цэцгийн талаархи мэдээллийг өмнөх бичлэгүүддээ өгсөн билээ. Харин одоо алтанзулын булцууг хэрхэн суулгах талаар зурагтай хичээлийг бэлдлээ



1. Хамгийн эхний ээлжинд та Алтанзулын эрүүл булцууг олж авна. Хувь хүмүүс зардаг.
                                                              
                                                                  Алтанзулын булцуу


2. Алтанзулыг гэрт болон гадаа тарих боломжтой бөгөөд тарих зааварчилгаа нь ижил болно.
Булцуугаа авсны дараагаар хөрсөө бэлдэнэ.Бага зэрэг элстэй хөнгөн хөрс бэлдэнэ.

3. Одоо булцуугаа суулгана. Булцуугаа суулгахдаа булцууны дээд хэсэг ил байхаар тооцно.


4. Заа ингээд булцуугаа суулгалаа. Хэрэв та гэртээ ингэж тарьсан бол суулгасан алтанзулаа хэдэн долоо хоног хүйтэн газарт буюу хөргөгчнийхөө доод хэсэгт хадгалаарай. Хөрсийг хатааж болохгүй ба их услаж болохгүй. Хөрс бага зэрэг чийгтэй байна.

Та дараах зургыг бас хараарай






No comments:

Post a Comment