Showing posts with label Цикламен. Show all posts
Showing posts with label Цикламен. Show all posts

February 03, 2012

Цикламен үрээр тарих




 (266x300, 22Kb)
Өвлийн цагт цэцэглэн биднийг баярлуулдаг цэцэгсийн нэг нь циклемен буюу ниллэг юм. Та цикламентай болхыг хүсэж байгаа бол нэг бол дэлгүүрээс худалдаж авах, нэг бол өөрөө үрээр тарих 2 арга таньд байна.
Үрээр тарихад хэцүү биш боловч соёолход хэсэг хугацаа шаарддаг. Эхний хэдэн сар л хэцүү, удаан юм шиг санагддаг.



Посеянные семена
Үрээ суулгасан нь
Цикламены үрийг тарихаас өмнө 1 өдрийн турш бүлээн усанд байлгадаг. Түүний дараа с1.5-2 см-н гүнд суулгана. Хөрсийг бага зэрэг услан сэрүүн газарт буюу +10°C до +20°C-т тавина. Зарим хүмүүс харанхуй газар байлгах хэрэгтэй гэдэг ч энэ нь заавал биш юм. Хамгийн гол нөхцөл нь температур юм.  +10...+20°C-т сар гаруй болоод л үр маань соёолоод эхлэнэ, харин +20°C-с дээш температуртай газар бол 2 сар ба түүнээс дээш хугацааны дараа соёолно. Ерөнхийдөө бол цикламены үр 1-3 сарын дотор соёолдог. Үрийг нь хатаахгүйн тулд хөрсийг бага зэрэг чийгтэй байлгахаа мартаж болохгүй. Хэрвээ та суулгаад ваакуумдсан бол агаар оруулаж байх хэрэгтэй.


1 месяц как взошли семена (2 месяца со дня посева)
Суулгаснаас хойш 2,5 сарын дараа


4 месяца со дня посева4 месяца со дня посева
 
Яг 4-н сарын дараа

Эхний гурван сар цикламен бараг ургахгүй байгаа юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ, энэ үед булцуу болон үндэс нь маш идэвхитэй ургаж байдаг юм. Зарим тохиолдолд энэ үед олон навч гарч ирэхгүй, ердөө нэг навчтай байх ч тохиолдол байна. Хамгийн гол нь хөрсийг хатааж болохгүй, чийгтэй байлгана.


Cеянцам 6 месяцев со дня посева
Суулгаснаас хойш 6 сарын дараа! Одоо ч хурдан ургаж эхэлнэ дээ.
  Сеянцам 9 месяцев со дня посева
9 сарын дараа.


Годовалый сеянец
Нэг настай цикламен
Харин энэ бол яг 1 настай цикламен юм. Цэцэглэх гээд бундуй үүссэн байна. Хамгийн гол нь усалгаа болон бордоо. Усалгааг доороос нь хийж байх нь тохиромжтой.
Цэцэгчидээ амжилт хүсье!!!
Cеянцы по бокам — им чуть больше года
Нэг нас өнгөрчихсөн цикламенууд

November 25, 2011

Дахиад л цикламен


Эртний Римд хүмүүс цикламеныг тариж ургуулах дуртай байсан байна. Цикламеныг  нарцисс ба нил цэцгийн хамт гэртээ хүмүүс тарьдаг байсан. Уламжлалт анагаах ухаанд цикламенаар олон өвчнийг эмчилдэг. Шинжлэх ухааны нэршилд Грекээр  «циклюс» гэдэг нь тойрог гэсэн утгатай. Кавказын ууланд понтийский цикламен (С. ponticum), косский цикламен (С. coum), кавказский цикламен (С. caucasicum) ургадаг байна.

Цикламеныг тасалгаанд тарихад хүнд байдаг гэсэн ойлголт байдаг. Энэ нь худлаа юм. Цикламеныг зөв арчилаж ургуулаж чадваас тансаг сайхан цэцгээрээ таны гэрийг чимдэг байна.

Цикламеныг худалдан авахдаа навч болон булцууг нь ажаарай. Булцуу нь хорчийгоогүй эрүүл байх хэрэгтэй. Олон хүмүүс цэцэглэж байгаа цикламен худалдан авсны дараа цэцэг нь унаж цэцэглэхгүй байна гэж гомдолдог. Үүний хамгийн гол шалтгаан нь тасалгааны халуун ба хуурай агаар юм. Учир нь цикламен хүйтэн сэрүүн орчинд сайн ургадаг. Өвлийн цагт тохиромжтой температур нь  +10-14 юм. Үүнээс илүү температурт цикламен хямарч мууддаг. Цэцэглэлтийн үед гэрэл их шаарддаг. Зөөлөн усаар доод талаас нь усалдаг.

November 23, 2011

Цикламены тухай асуултууд

Та хэддээ зориулаад цикламены тухай асуулт хариулттай мэдээллийг Орсын сайтуудаас бэлтгэлээ. Хэрвээ та цикламентай бол анхаарлаа хандуулна уу


- Цикламеныг хэрхэн арчилах вэ?
Цикламен нь гэрэлд дуртай ургамал юм. Хамгийн тохиромжтой цонх нь урд зүг рүү харсан цонх. Хамгийн эхний ээлжинд түүнд зориулан сэрүүхэн уур амьсгалыг бүрдүүлэх юм. Агаарын температур +13-17°C байна, тэр тусмаа цэцэглэлтийн үед. Агаарын температур өндөр байвал цэцэглэлт удаан үргэлжлэхгүй. Халуун ба хуурай агаарт дургүй. Хамгийн зөв усалгаа бол доороос нь услах юм. Хэт услах болон дээрээс нь услах нь цикламены булцууг илжирч гэмтэхэд хүргэдэг. Сардаа 2 удаа буюу 14 хоногт нэг удаа бордоно. Цэцэглэлтийн үед долоо хоногт нэг удаа бордоно. Цэцэглэдэг цэцэгний бордоо тохиромжтой. 


- Цикламеныг хэрхэн амраадаг вэ?
Цикламеныг цэцэглэж дууссаны дараагаар бордоог зогсоож усалгааг багасгана. Хөрсийг нь хатааж болохгүй. Ваартай цэцгээ сэрүүхэн газар байрлуулна. Цикламены булцууг ингэж амраадаг ба шинээр навч гарч эхлэх үед түүнийг шилжүүлэн суулгадаг. Шилжүүлэн суулгахдаа булцууны талыг нь ил гаргадаг. Шилжүүлэн суулгасан цикламеныг гэрэлтэй газар байрлуулна.



- Цэцэглэж байгаа цикламеныг том саванд шилжүүлэн суулгах гэсэн юм? 
Цэцэглэж байгаа цикламеныг шилжүүлэн суулгаж болдоггүй. Мөн цикламеныг хамаагүй том саванд суулгадаггүй. Суулгах ваар нь тухайн булцуунаас шалтгаалдаг. Булцуу болон ваарны зах хүртэл 2-3 см байхаар тооцно. Хэтэрхий том саванд цикламеныг суулгах нь булцуунд муугаар нөлөөлдөг.


Ниллэг буюу цикламен


Ниллэг

Ниллэг буюу цикламен маань булцуутай бөгөөд цэцгээрээ гоёдог олон наст ургамал юм. Ниллэг цэцгийн уугуул нутаг нь Газар дундын тэнгис  болон Испани, Ираны зүүн хэсэг мөн Өмнөд Африк улс юм. Ниллэгийн цэцэглэх иш нь 22-30 см, цэцгийн дэлбээ нь гадагш эргэсэн 2,5-5 см урттай, зүрх хэлбэрийн навч 5-8 см голчтой өвөл цэцэглэдэг ургамал юм.


Навчис нь саарал мөнгөлөг өнгийн хүрээтэй, урт шилбэтэй ганцаар байрласан цэцэгтэй, цоморлигийн навчис нь цайвар ногоон, дэлбийн хэлтэс нь соортынхоо шинжийг илэрхийлсэн тод ягаан, цайвар ягаан, цагаан гэх мэт янз бүрийн өнгөтэй байна. Гэрэлсэг ургамал учир нарны ойж сарнисан гэрэлтэй цонх, тагтанд байрлуулж болно. Ниллэгийг үрээр, зуны улиралд болцууг нь хуваан үржүүлж болдог. Европ ниллэгийг жижигхэн төл болцуугаар нь үржүүлнэ. Үрээр тарих нь бага зэрэг хугацаа шаарддаг бөгөөд сэрүүн болон харанхуй газарт соёолдог байна.  Дунджаар 2 орчим сар болдог ба үрээр тарисан ниллэг маань ойролцоогоор жил хагас юмуу хоёр жилийн дараанаас цэцэглэн таны гэрийг өвлийн цагаар чимээд эхлэнэ дээ.
Ниллэг цэцгийн булцуу нь амархан ялзарч мууддаг тул усаа дээрээс нь биш доод талаас услах нь илүү тохиромжтой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та саванд ус хийгээд ваартай ниллэгээ дотор нь хийнэ гэсэн үг. Мэдээж савтай ус маань бага байна.
Өвөл цэцэглэснийх нь дараа ишийг нь тайрч авч булцууг амраах нь дараа жилийн цэцэглэлтэнд чухал нөлөөтэй байдаг. 

"Ниллэг" цэцэг нь тогтворгүй байдал, сул дорой занг ялан дийлэхэд тусалдаг. Мөн нүдний хараанд сайнаар нөлөөлдөг байна. Гэр оронд "Ниллэг" цэцэг байвал чөлөөтэй, халуун дулаан орчинг бий болгодог. Эрх, дүрсгүй хүүхдийг тайвшруулж, гэр бүлийн гишүүд бие биедээ эв найртай байхыг эрмэлзэх болно.
Сониноос ниллэг маань үхрийн ордныхонд ээлтэй цэцэг гэсэн шүү. Гэртээ тариад үзээрэй.  Өнгө өнгөөрөө, сорт сортоороо олон янзын ниллэгээр өвлийн цагт гэрээ чимээрэй.