November 25, 2011
Дахиад л цикламен
Эртний Римд хүмүүс цикламеныг тариж ургуулах дуртай байсан байна. Цикламеныг нарцисс ба нил цэцгийн хамт гэртээ хүмүүс тарьдаг байсан. Уламжлалт анагаах ухаанд цикламенаар олон өвчнийг эмчилдэг. Шинжлэх ухааны нэршилд Грекээр «циклюс» гэдэг нь тойрог гэсэн утгатай. Кавказын ууланд понтийский цикламен (С. ponticum), косский цикламен (С. coum), кавказский цикламен (С. caucasicum) ургадаг байна.
Цикламеныг тасалгаанд тарихад хүнд байдаг гэсэн ойлголт байдаг. Энэ нь худлаа юм. Цикламеныг зөв арчилаж ургуулаж чадваас тансаг сайхан цэцгээрээ таны гэрийг чимдэг байна.
Цикламеныг худалдан авахдаа навч болон булцууг нь ажаарай. Булцуу нь хорчийгоогүй эрүүл байх хэрэгтэй. Олон хүмүүс цэцэглэж байгаа цикламен худалдан авсны дараа цэцэг нь унаж цэцэглэхгүй байна гэж гомдолдог. Үүний хамгийн гол шалтгаан нь тасалгааны халуун ба хуурай агаар юм. Учир нь цикламен хүйтэн сэрүүн орчинд сайн ургадаг. Өвлийн цагт тохиромжтой температур нь +10-14 юм. Үүнээс илүү температурт цикламен хямарч мууддаг. Цэцэглэлтийн үед гэрэл их шаарддаг. Зөөлөн усаар доод талаас нь усалдаг.
Сэдэв:
Булцуутай цэцэгс,
Цикламен
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment