November 25, 2011

Юүлүүргэнэ

Нил цэцэгт дурлагчид бусад ижил төрлийн цэцгүүд сонирхдог болоод байгаа бөгөөд үүнэий нэг нь стрептокарпус буюу юүлүүргэнэ юм. Юүлүүргэнэ нь урт навчтай юүлүүр хэлбрийн гоёмсог цэцэгтэй юм.

Гэрэлтүүлэг болон агаарын температур
Үнэн хэрэгдээрээ юүлүүргэнэ нь уулсаас ирсэн цэцэг юм. Газарзүйн баршил нь тухайн цэцэгийг хэрхэн арчилах талаар мэдээллийг бид нарт өгдөг. Нарны шууд гэрэлд дургүй ч гэрэлсэг ургамал юм. Нарны шууд тусгал нь цэцгийн навчийг гэмтээдэг.
Хамгийн тохиромжтой температур нь - 22-26 градус.

Усалгаа
Зөөлөн бүлээвтэр усаар услана. Юүлүүргэнийг хэтрүүлэн усалснаас бага усалсан нь илүү байдаг. Учир нь хэт усалгаа нь цэцэгний үндсийг амархан гэмтээдэг. Ерөнхийдөө бол хөрсийг хатхаар дараагийн усалгааг хийдэг.
Бордоо
Юүлүүргэнэ нь амархан ургадаг цэцэг юм. Сардаа хоёр удаа бордох нь тохиромжтой байдаг.

Үржүүлэх
Бутыг хуваан үржүүлэх боломжтой. Мөн нил болон баримтгана цэцгийн адил ганцхан навчаар үржүүлэж болно. Үрээр тариж болно. Үр нь маш жижиг ба эмзэг байх бөгөөд суулгасны дараа маш сайн гэрэлтүүлгийг шаарддаг байна.



No comments:

Post a Comment