November 25, 2011

Rivina

Ривина /Rivina humilis/ хэмээх энэхүү цэцэгний Монгол нэршлийг сайн мэдэхгүй л байна. Зарим хүмүүс Шүрэн цэцэг гэж хэлж байхад нэг эгч жимст гэж ч хэлж байлаа. Үнэхээр би Монгол нэршлийг нь мэдэхгүй, итгэлтэй биш байгаа болхоороо Ривина гэдэг латин нэрээр нь бичээд явий.
Энэхүү Ривина маань Америкаас гаралтай бөгөөд Герман ботаникчийн нэрээр нэрлэгдсэн болно. Арчилгаа шаардахгүй, амархан ургадаг цэцэг юм. Хөрс хатхаар дараагийн усалгааг хийх ба зуны цагт өдөр бүр шүршиж өгнө. 14 хоногт нэг удаа бордоно. Би бол энэ цэцгээ зуны цагт тагтан дээрээ гаргаад тавьчихдаг.
Өвлийн цагт усалгааг багасгана.
Сарнисан гэрэлд дуртай.
Үрээр тариснаас хойш жилийн дараа гэхэд л энэ зурган дээр байгаа шиг улаан жимснүүд гараад ирнэ дээ. Хамгийн гол нь энэ улаан жимсийг идэдгүй бөгөөд энэ нь энэхүү цэцэгний үр нь юм. Энэ зурагны адил цагаан жижиг цэцэг гарч ирээд л тун удахгүй улаахан жимс мөчир бүрт л бий болно.
Өөрөө үрээ өгдөг, хурдан ч ургадаг, арчилгаа нээх ихээр шаардадгүй сайхан цэцэг шүү. Та тариад үзээрэй.





Үнэхээр сайхан харагдаж байгаа биз?
Та заавал гэртээ тариад үзээрэй. Амжилт


No comments:

Post a Comment