November 26, 2011
Анар жимс
Анарын мод нь сайхан улаан цэцэгтэй, нарийхан иш бүхий зөөлөн үнэртэй мод байдаг. Анар жимс нь олон төрлийн амин дэмүүдийг агуулж байдгаараа хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.
Мөн түүнчлэн олон төрлийн хоолонд орц болон ашиглагдаж, амтат шүүстэйгээрээ алдаршижээ. Манайд хүртэл Анар жүүс гэж хийгээд эхэлсэн биз дээ? Анарын 100гр шүүс нь насанд хүрсэн хүний С витамины хэрэгцээний 16% г хангаад зогсохгүй В5 витамины нэг гол эх үүсвэр болдог байна.
Хүмүүс анар жимсийг “диваажингийн алим” хэмээн нэрийддэг. Анар бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг маш олон ашигтай эрдэс бодис агуулдаг. Ялангуяа анар жимсний шүүс гемоглобинийг нэмэгдүүлж, даралтыг багасган, тэр байтугай нарны цацрагаас хамгаалдаг. Анар жимсний хальсны хандаар тослог арьснаас хамгаалах эмчилгээний маск хийж байна. Интернэтээс мэдээлэл хайж байхад ч анаргүй м алга даа. Гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл байж байна. Бас нэгэн сайтад сонирхоллтой мэдээлэл байна. Эхнэр нөхрийн өрөөнд анар модыг ургуулах нь их ашигтай гэнэ. Учир нь анар урт удаан хугацааны үржил хөгжлийг бэлэгддэг гэнэ. Заа тэгээд тариад байж дээ манайхаан.
Сэдэв:
Анар,
Жимсний мод гэртээ тарих
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment