November 24, 2011

Алаг цэцэг

Алаг цэцэг буюу Клеродундрум бол цэцэгчидийн ургуулах хамгийн дуртай цэцэгсийн нэг юм. Үзэсгэлэнтэй цэцгээрээ таны гэрийг ч чимээд өгнө шүү


Арчилгаа
Температур: Өвлийн цагт сэрүүхэн буюу 16°С-с бага боловч 10°С-с дээш. Халуун температурт цэцгийн навч шарлах, унах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Гэрэлтүүлэг Цөөн тооны шууд нарны тусгалтай сарнисан гэрэл. Өвлийн цагт алаг цэцэгийг хамгийн ихээр нар үздэг цонхондоо байрлуулна. 
Усалгаа: Зунаас намар хүртэл хөрсийг хатангуут нь услана. 
Бордоо: 14 хоногт нэг удаа 4-р сараас 8-р сар хүртэл.
Агаарын чийг: Тогтмол шүрших, шаардлагатай бол устай тавиуран дээр ваартай цэцгээ тавих.
Шилжүүлэн суулгах: Жил бүр хавар. 



Үнэхээр гоё цэцэгтэй байгаа биз?

No comments:

Post a Comment