November 26, 2011
Цагаан Уул
Цагаан уул буюу Edelweiss нь Үхэшгүй мөнхий цагаан уул, мөнхийн хайрын цэцэг зэргээр бид нэрлэдэг.
Навч, цэцэг нь цагаан үсэрхэг бүрхүүлтэй байна. 7-9 сард 5-6 жижиг шар толгойтой од хэлбэрийн дэлбээтэй цагаан цэцэг гардаг. Энэхүү ургамал нь 3-20 см өндөр ба голдуу хад чулуурхаг ууланд 2000-2900 м өндөрлөг газар ургах нь элбэг.
Хоргүй ургамал бөгөөд ардын эмчилгээнд хэрэглэх нь бий. Тухайлбал, цусны даралт бууруулдаг учир хүмүүс дэр хийж дэрлэхээс гадна гутлынхаа уланд ч дэвсч болдог аж. Цагаан-Уул анхилам үнэртэй бөгөөд дэрлэхэд зөөлөн аж. Хижиг өвчин болон цус алдахад Цагаан-Уул нэн тустай.
Мөн жилийн дөрвөн улиралд цасан цагаан өнгөө гээдэггүй учраас энэ цэцгийг үхэшгүй мөнхийн хайрын бэлгэдэл хэмээн Европчууд магтан дуулдаг.
Цагаан уул цэцэг нь Монголд, Сибирийн нутгаар болон Швейцарын Алпийн нуруунд түгээмэл ургадаг аж. Ер нь дэлхийд 40 гаруй төрөл зүйлийн Цагаан-Уул байдаг бөгөөд тэднийг Альпийн, Сибирийн хэмээн хоёр ангилдаг байна. Монголд ургаж байгаа нь Сибирийн цагаан уулд хамаардаг аж. Эрдэмтэд Альпийн нуруунд ургадаг цагаан уул цэцгээс тасалгааны олон наст цагаан уулыг бий болгосон гэдэг. Заа тэгээд энэ сургаар би гэдэг хүн хаа холын Швейцараас мөнхийн хайрын бэлэгдэл цагаан уул тасалгааны цэцэгний үрийг захин авчруулаад бөөн баяр сууж байна даа. Хавар тарих санаатай, гуравдугаар сарыг хүлээн хүлээн сууна.
Үхэшгүй мөнхийн хайрын бэлэгдэл гэртээ ургуулна гэдэг үнэхээр сайхан шүү. Өөрийнхөө тарих цагаан уулын талаархи мэдээлэл, зургийг 3-н сараас эхлээд оруулнаа.
Цагаан уул цэцэг нь дэлхийн олон оронд ховорт тооцогддог учраас хуулиар хамгаалсан байдаг байна.http://en.wikipedia.org/wiki/Leontopodium_alpinum Энэ сайтнаас авсан мэдээллээр бол Монгол улс хүртэл цагаан уул цэцгийн хуулиар хамгаалдаг аж.
Дорнын Их Яруу Найрагч Бэгзийн Явуухулан "Би хаана төрөө вэ" шүлэгтээ
Үүр шөнийн завсар шүүдэр буух мөчид
Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Үхэлгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэхэн төрлөө би
хэмээн бичсэн байдаг.
Сэдэв:
Цагаан уул
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment