November 24, 2011

Алаг цэцгийн тухай асуултууд

 Алаг цэцэгний талаархи ерөнхий мэдээллийг та эндээс аваарай: http://tsetsegnuud.blogspot.com/2011/11/blog-post_3076.html 



1. Алаг цэцэгний навч нь унаад байна!
Хариулт: Энэ бол алаг цэцгийн хувьд энгийн зүйл. 8-р сарын сүүлээр эхлэн өвлийн турш алаг цэцэг маань амардаг. Энэ үед навчаа гээн хоосон мөчир үлддэг. Энэ үед усалгааг багасган сэрүүн газарт тавьдаг. 2-р сараас эхлэн шинэ навч гарч ирдэг. Зарим тохиолдолд хангалттай усалгаагүйн улмаас алаг цэцэг навчаа гээдэг.
2. Цэцэглэхгүй байна.
Хариулт: Алаг цэцгийг өвөл заавал амрааж байх хэрэгтэй. Хэрвээ та алаг цэцгээ 4-р сараас эхлүүлэн цэцэглүүлэх хүсэлтэй бол 11-р сараас эхлэн цэцгээ амраагаарай. Амарч авсан алаг цэцэг нь шинэ навчтай болж цэцэглэж эхэлдэг. 
3. Алаг цэцэг маань сайхан ургаж байгаа ч гэсэн цэцэглэхдээ цэцэг маань цагаан байна, үзүүрт нь байдаг улаан гарахгүй байна? 
Хариулт: Амраагүй алаг цэцэг тун ховор цэцэглэнэ. Цэцэглэсэн л бол бордоод эхлэх хэрэгтэй. Алаг цэцэг өөрөө сайхан ургаж байгаа гэхлээр азот байна гэсэн үг. Одоо та фосфор кали 2 нэмээд өгөөрэй. 
5. Алаг цэцэг маань ургахгүй байна. Өнгөрсөн зун нэг мбчир суулгасан, жоохон л ургалаа. Өвөл ногоон навчтай байсан харин одоо навч өнгөгүй болоод байна. Цонхны хажууд цэцэг маань байгаа, өдөр бүр шүршиж байна. Юу нь болохгүй байна?
Хариулт: Хамгийн их нар үздэг цонхон дээрээ тавиарай. Түүнээс гадна өвлийн цагт алаг цэцэг навчаа гээх нь энгийн үзэгдэл. 
6. Алаг цэцэг маань 50 см ургасан ч бутархаг болохгүй байна.
Хариулт: Тайрах хэрэгтэй!!! 50 сантиметр ургасан алаг цэцэг бут болохгүй. Бутархаг болгохын тулд тайрах, хэлбэрт оруулах хэрэгтэй.

2 comments:

  1. сайн байна уу миний алаг цэцэгний навч нь хатуу шаргал болоод цэцэг нь ягаан өнгөтэй мөртлөө цагаан болохгүй удаад байна. наранд хатаад байна гэж бодоод өглөөний нар үздэг цонхон дээрээ тавьлаа

    ReplyDelete
  2. амраана гэхээр услахгүй сэрүүн газарт байлгана гэсэн үг үү

    ReplyDelete