November 26, 2011

Шпинат


Францад шпинатыг хүнсний ногооны хаан хэмээн өргөмжлөдөг. Хоолонд хэрэглэх, шинэхэн ногооны салаат хийх гээд л шпинат маш их хэрэгтэй бөгөөд ходоод гэдэснийн үйл ажиллагаа зэрэг хүний биенд хамгийн сайн ногооны нэг юм. Цус багатай, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэх нь сайн.
Шпинатын юу нь тийм үнэтэй байдаг юм гэж үү? Энэхүү навч нь олон төрлийн витаминаар баялаг бөгөөд  салаат хийх зэрэг гал тогооны ажилд таны ширээг чимээд өгдөг. Мөн турах хүсэлтэй бүсгүйчүүдэд бүүр тохиромжтой гэнэ шүү. Учир нь эрүүл аргаар турах хүсэлтэй хүмүүст таарах найрлага бүхий энэхүү навч нь тусална. Харин эрчүүдэд юунд сайн бэ? биеийн тамир, фитнесээр хичээлэлдэг эрчүүдэд ту хэрэгтэй гэнэ дээ.

Шпинатны шүүс нь хүнийг нүүрний арьсыг эрүүлжүүлэх, өнгө зүсийг сайжруулах, мөн сэвхнээс салхад танд тусална.
Та хэзээнээс эхлээд зарагдсан нь мэдэгдэхгүй сайн мууг нь мэдэхгүй ногоог энэ тэндээс худалдаж авснаас гэртээ өөрөө тариад шинэхэн навчаар нь хүүхдүүддээ салаат хийж өгөхийг хүсэж байна уу? Олон хүмүүс шпинатыг тасалгааны нөхцөлд гэртээ ургуулдаг байна.

Шпинатын талаархи мэдээллийг би бэлдэхдээ шинэхэн ногоогоор өөрийнхөө болон гэр бүлийнхээ ходоодыг эрүүл хүнсээр баярлуулаж, гэртээ магад гал тогооны өрөөндөө тариад шууд тайрч аван хэрэглээрэй гэж хүссэн юм. Та үрээр тариад үзээрэй. Үрээр 2-р сарын эхэнд таридаг юм байна. Шпинат нь гэрэлд тун дуртай, ургалт хурдтай юм байна лээ.

Өндөгтэй шпинатны салат

Шпинаттай шинэхэн ногооны салат

Луувантай шпинатны салат

Хулуутай шпинатны салат

Цагаан загастай шпинатны шөл

Шинэхэн ногооны шпинаттай хөнгөн шөл

 Өндөгтэй шпинатны шөл

Амжилт.

3 comments:

  1. Spinach=Бууцай, биед маш сайн ногоодоо. Бууцайны үр байгаа юу? авъя, хариу бичээрэй.

    ReplyDelete
  2. Сайнуу Булган? Надаа Германаас ирсэн миний хэрэглэж байсан үрнээс жоохон байгаа Тэрийг минь авч таривал тариарай хөө Аягүй хурдан ургаад байдаг юм байна лээ

    ReplyDelete
  3. Бас баярлалаа Монгол нэрийг нь хэлж өгсөнд шпинат л гээд байдаг хэхэ

    ReplyDelete