November 22, 2011

Мөнгөний мод


Халбаган кактус буюу Мөнгөний мод


Crassula Ovata хэмээх энэхүү суккулент ургамлыг Мөнгөний мод гэдэг нэрээр нь хүмүүс илүү сайн мэддэг. Энэхүү ургамал нь Өмнөд Африкаас гаралтай бөгөөд өвөл бага услаж зун хөрсийг хатхаар усалдаг байна.  Нарны гэрэлд дуртай боловч нарны шууд тусгалд тун дургүй. Жижг ягаан болон цагаан цэцэгтэй боловч миний мэдэхээр ховор цэцэглэдэг байна. 

Цэцэглэлтийг дэмжихийн тулд хүйтний улирал эхлэхэд хэдэн долоо хоног усалгааг зогсоож шөнийн цагаар сэрүүхэн хонуулна. Үүний дараагаар усалгаа хийж хангалттай гэрэл өгхөд цэцэглэх учиртай гэж бичигдсэн байдаг ч тун ховор цэцэглэдэг хэмээн олон цэцэгчид хэлж байсныг сонссон юм байнаа. Мөнгөний мод хэмээн нэрлэсэн энэхүү ургамлыг цэцэглэхийг нь харах нь амжилт, олз омог дууддаг хэмээн билэгшээх нь ч бий. 

Мөнгөний модыг тариж гэртээ ургуулах нь үнэндээ хэцүү биш. Их хэмжээний арчилгаа шаардадгүй болно. Нарны гэрэлтэй газар цэцгээ тавиад хөрсөө хатхаар усална. 2-3 жилд нэг удаа том вааранд шилжүүлэн суулгана. Хавраас намар хүртэл сардаа нэг удаа бордоно. Үржүүлэхэд амархан: мөчрөөр болон ганц навчийг шууд хөрсөндөө суулгачина.

Харин Фенг Шуйд мөнгөний модны талаар юу гэсэн байдаг тухай сонирхуулия.
                                                              Эд баялгийн бүс
Мөнгөний модыг зүүн болон өмнө зүг рүү харсан цонхон дээр байрлуулах нь нэн зохимжтой. Энэ нь эд баялагийн зүг юм.Эд баялаг гэгч нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй бүх зүйлсэд нөлөөлнө.Энэ бүсийг идэвхжүүлэхэд мөнгөтэй жижиг таваг, хайрцаг, мөнгөний мод гэж нэрлэгддэг дугуй навчтай халбаган кактус зэргийг байрлуулна. Зарим хүмүүс гурван ширхэг зоосыг улаан туузанд зангидсан байдан даа тэрийг хөрсөнд нь хүртэл хийсэн байдаг.
Мөнгөний энэ модыг хүнээс үнэгүй авдаггүй гэлцдэг. Оронд нь ядаж зуун төгрөгөөр ч болов гарыг нь цайруулах хэрэгтэй гэж үзэх хүмүүс ч байдаг юм байна лээ. Учир нь энэ бол мөнгөний мод. Таны амжилт, таны олз омгийг дуудах тэрхүү мод. 

Та заавал гэртээ тариад үзээрэй. Амжилт

No comments:

Post a Comment