November 23, 2011

Цикламены тухай асуултууд

Та хэддээ зориулаад цикламены тухай асуулт хариулттай мэдээллийг Орсын сайтуудаас бэлтгэлээ. Хэрвээ та цикламентай бол анхаарлаа хандуулна уу


- Цикламеныг хэрхэн арчилах вэ?
Цикламен нь гэрэлд дуртай ургамал юм. Хамгийн тохиромжтой цонх нь урд зүг рүү харсан цонх. Хамгийн эхний ээлжинд түүнд зориулан сэрүүхэн уур амьсгалыг бүрдүүлэх юм. Агаарын температур +13-17°C байна, тэр тусмаа цэцэглэлтийн үед. Агаарын температур өндөр байвал цэцэглэлт удаан үргэлжлэхгүй. Халуун ба хуурай агаарт дургүй. Хамгийн зөв усалгаа бол доороос нь услах юм. Хэт услах болон дээрээс нь услах нь цикламены булцууг илжирч гэмтэхэд хүргэдэг. Сардаа 2 удаа буюу 14 хоногт нэг удаа бордоно. Цэцэглэлтийн үед долоо хоногт нэг удаа бордоно. Цэцэглэдэг цэцэгний бордоо тохиромжтой. 


- Цикламеныг хэрхэн амраадаг вэ?
Цикламеныг цэцэглэж дууссаны дараагаар бордоог зогсоож усалгааг багасгана. Хөрсийг нь хатааж болохгүй. Ваартай цэцгээ сэрүүхэн газар байрлуулна. Цикламены булцууг ингэж амраадаг ба шинээр навч гарч эхлэх үед түүнийг шилжүүлэн суулгадаг. Шилжүүлэн суулгахдаа булцууны талыг нь ил гаргадаг. Шилжүүлэн суулгасан цикламеныг гэрэлтэй газар байрлуулна.



- Цэцэглэж байгаа цикламеныг том саванд шилжүүлэн суулгах гэсэн юм? 
Цэцэглэж байгаа цикламеныг шилжүүлэн суулгаж болдоггүй. Мөн цикламеныг хамаагүй том саванд суулгадаггүй. Суулгах ваар нь тухайн булцуунаас шалтгаалдаг. Булцуу болон ваарны зах хүртэл 2-3 см байхаар тооцно. Хэтэрхий том саванд цикламеныг суулгах нь булцуунд муугаар нөлөөлдөг.


No comments:

Post a Comment