Удамбор буюу Фикус нь Матрын ордныхонд ээлтэй цэцэг юм.
Удамборыг тасалгаанд тавьснаас хойш агаар дахь био тоосонцрууд болон
дэгдэмхий органик нэгдлүүд устаж алга болдог. Тасалгаанд удаан байлгах
тусам удамбор орчиндоо дасан зохицож, навчин дээрх нянгууд нь агаарын
найрлаган дахь хорт бодисоор хооллодог байна. Удамбор томрох тусам
навчин дээрх бичил биетнүүд өсч, хортой агаарыг шүүх чадвар нь
нэмэгддэг.
Энэхүү цэцэг нь байршлыг нь солиход дургүй учраас нэг байранд л байлгах нь зүйтэй. Зуны цагт агаарт болон тагтандээрээ гаргаж болно.
Наргын шууд гэрэлгүй сарнисан гэрэлтэй газар илүү тохирно. Тийм болхоор өвлийн цагт хамгийн их нар үздэг цонхонд эсвэл нэмэлт гэрэлтүүлэг хийж өгөх нь зүйтэй. Нэвт салхинд дургүй. Усалгааг хөрс хатхаар хийнэ. Хавар болон зуны цагт азот ихтэй бордоогоор бордоно. Харин намар болон өвлийн цагт амарч байхад нь бага зэрэг азоттай бордоогоор бордоно.
Уданбор нь дотроо олон төрөл байх ба манай улсад хамгийн түгээмэл нь фикус бенжамин /Бенжамины удамбор/ юм
Удамбор нь энерги ихтэй гэж үздэг учраас ажлынхаа өрөөнд байрлуулвал ажил төрлийн бүтээмж дээшлэнэ гэж үздэг.
Фикус бонсай байна
Аварга том удамбор
Сониноос удамбор нь хамгийн ихээр архинд дурладаг цэцэг юм. Архи өгөөд л байвал улам л сайхан улам л өндөр ургаад байдаг гэнэ дээ.
Энэ цэцгийг яаж үрэслүүлдэг юм бол?
ReplyDeleteНавч н хагараад бх юм яах вэ? 😭😭
ReplyDeleteАрхи өгдөг гээд байна ш дээ ккк
Deleteудамбар цэцгийг яаж салаалуулдаг юм бол, дээшээ л гозойгоод ургаад байх юм. 88627535
ReplyDelete