Глоксиния буюу баримгана цэцэг хүн төрөлхтөнтэй ижилсээд 200 орчим жил болж байна. Тун
үзэсгэлэнтэй бөгөөд өргөн тархсан булцуут ургамал. Гоёл чимэглэлийн ургамлын
төрөлд орох бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй цэцэгстэй. Баримгана маань богино шилбэтэй, болцуут үндэстэй, навч нь 10-20 см
урт, 8-15 см өргөн, өндгөн, зүрхэн том өргөн, цайвар ногоон, үслэг
навчтай.
Баримгана маань нил цэцгийн адил гэрэлсэг боловч нарны шууд тусгал биш, харин сарнисан гэрэл илүү тохиромжтой. Услахдаа навчинд ус хүргэхгүйгээр услаарай. Хэт усалгаа нь булцууг гэмтээх магадлалтай тул доороос нь услах нь тохиромжтой. 4-р сараас 8-р сар хүртэл цэцэглэдэг цэцэгний бордоогоор 14 хоногт нэг удаа бордон цэцэглэлтийг дэмжээд өгөөрэй.
Баримганыг үрээр, булцуугаар болон ганцхан навчаар үржүүлэж болдог. Навчаар хэрхэн үржүүлэх талаар мэдээлэл оруулнаа нэг заваараа
Оросын нэгэн сайтанд /http://buy-1.ru/index/gljuksinija/0-13/ баримганы талаар бичсэн мэдээллийг энд орчуулаад орчуулчихлаа:
Гэрэлтүүлэг: Гэрэлсэг гэхдээ нарны шууд гэрлээс хамгаалах;
Температур: Өвлийн цагт 10-12'C, зуны цагт - 20-22'C;
Усалгаа: Ургалт болон цэцэглэлтийн үед бүлээн усаар услах, амралтын үеэр усалгааг багасгах;
Бордоо: 4-р сараас 8-р сарын эхэн хүртэл бордоно. Тасалгааны цэцгийн цэцэглэдэг бордоог хэрэглэнэ ;
Нэмэлт мэдээлэл: Навчинд ус хүргэх болон нэвт салхинаас хамгаалах.
Баримгана хавраас эхлэн зунжингаа цэцэглэнэ. Эхний цэцэглэлтийн цэцгийн дэлбээг ишний хамт авбал дараагийн цэцэглэлт явагдаад л эхлэнэ. Хөрсийг сийрэгжүүлнэ. Намар баримганы амралтын үе байдаг тул усалгааг багасган хатсан навчийг авна. Булцуутай ваарыг сэрүүхэн газар хадгалаарай. Булцууг хатаахгүйн тулд хөрсийг 1-2 удаа тун бага усаар услаарай. 2-р сараас эхлэн эхний навч гарсан үгүйг шалгаад эхлээрэй. Хавар эхлэнгүүт булцуугаа шилжүүлэн суулгарай.
Sain baina uu. Tanai blogoor oroh ih durtai. Tsag zav setgel gargan uneheer heregtei medeelluudiig humuust hurgej baidagt mash ih bayrlaj baidag shuu.Gloksinii ur avah talaar helj uguuch. Fialkanii ur avah talaar unshij baisnaa zarimiig ni martaad bainaa uzeh geheer ergeed olohgui bna.
ReplyDeleteСайнуу фиалка баримгана хоёрын үрийг яг адил замаар авдаг юм байна лээ линк маань энэ байна ийшээ ороод үзээрэй http://tsetsegnuud.blogspot.com/2012/01/blog-post_2665.html Мөн http://tsetsegnuud.blogspot.com/2012/01/blog-post_5981.html Энэ хоёр линк дээр зурагтайгаа тайлбар нь байгаа хөө
ReplyDelete