Showing posts with label Миний тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Миний тэмдэглэл. Show all posts

August 05, 2012

Блогийн нэг насны төрсөн өдөр :)




   

  Хамгийн анх удаа өнгөрсөн жилийн 8н сарын 6нд энэ блогоо нээгээд хамгийн эхний бичлэгээ оруулснаас хойш яг нэг жил боллоо.



Энэ нэг жилийн хугацаанд би гэдэг хүн нийт 267 бичлэг оруулаж нийт яг одоогийн байдлаар 30.220 хүн блогт маань зочилсон байна.
Та нартаа баярлалаа Энэ хугацаанд надтай хамт байж надад урам хайрлаж нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн та нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байнаа.



July 21, 2012

Хайр, аз жаргал ба мөнгө


ТАНЫ ГЭР БҮЛИЙН ЖАРГАЛ

Хүргэн цэцэг ба бэр цэцэг



Энэ хоёрыг хамтанд нь тарихаар хань ижилтэй болдог, эхнэр нөхөр хоёрыг бэлэгддэг гэж байгаа.
Хоюулаа хамт олдохгүй байгаа бол эмэгтэй хүн хүргэн цэцэг


Харин эрэгтэй хүн бэр цэцэг
тариж болно гэсэн :)

Заа тэгээд эхнэр нөхөр хоёр суугаад авхаар Married buddy icon bride and groom
Эр хүний цэцэг буюу эр хүний жаргалд ГОДОНХОЙ



Харин эмэгтэй хүний жаргалд НӨМӨРГӨНӨ

гэртээ тарих хэрэгтэй гэж байгаа.

Өөр юу билээ? Head scratching buddy icon  Заа тэгээд хүүхэдтэй болно доо Тэгвэл хүүхдэд ээлтэй олон цэцэг байдгаас хамгийн алдартай нь ЗУЗААХАЙ

Эхнэр нөхөр хүүхэд заа одоо мөнгө хэрэгтэй бол МӨНГӨНИЙ МОД-ыг Фенг Шуйд заасан эд баялгийн буланд ургуулах хэрэгтэй гэж байгаам даа


Ингээд зоостой юутай нь :)
Нээрээ энэ мөнгөний модыг тун олон жил хүмүүс мөнгөний мод гэж хайрлаж ургуулаж ирсэн. Тэгсэн чинь ба долларын мод гэдэг юм гараад ирсэн шт

ЗАМИОКУЛКАС буюу ДОЛЛАРЫН МОД


Өөр юу хэрэгтэй байнаа?

САЙН ЯВАХ ТЭГЭЭД САНААНЫХ БАЙГАА БИЗ ДЭЭ
БАС ЭЗЭН ХИЧЭЭХЭД ЗАЯАА ХИЧЭЭНЭЭ ГЭЖ Mongolia flag waving buddy icon animated



May 04, 2012

Тавдугаар сарын мэнд



cb19ca6dd510 (147x147, 26Kb)Цэцэгчид минь ээ бүгдээрээ сайнуу цэцэгнүүд нь сайхан ургаж байна уу? Тавдугаар сарын мэндээ. Гадаа дулаараад сайхан байна даа. Энэ сард цэцэгнүүдээ тагтан дээрээ гаргана. Ажил маань өнгөрсөн сард зөндөө байснаас бас хаврын ядаргаа нь эхлээд материал оруулаагүй сар болчихлоо. Заа энэ сард нилээд хэдэн материал оруулахаар бэлдсэн болноо. Хэд хоногоос оруулнаа. Өнөөдөр төрсөн өдөр минь болоод төрсөн өдрөөрөө өөртөө гүзээлзгэнэ худалдаж авсан.
Зургийг нь оруулнаа. Үрээр нь тариж чадаагүй хойно гээд бэлэн ургачихсныг олоод авсөөн. Гүзээлзгэнэ ургуулаж байсан туршлагагүй болхоороо хараастай л сууна хэхэ

April 14, 2012

Дөрөвдүгээр сарын мэнд







Манайхан бүгдээрээ сайнуу Цэцэгнүүд нь сайхан ургаж байна уу Хавар болоод л дулаараад л гоё цэцэглэж байгаа байхаа
7018 (400x60, 63Kb)ингээд л цэцэглээд байна уу

Хавар болоод би гэдэг хүн ядраад хэхэ цэцэгнийхээ тухай бичлэг ч оруулаж чададгүй яваад байнаа. Витамин энэ тэр ч уугаад л байна залхуу хүрдэгээрээ хүрээд л байхым Зун хурдан болоосой Бас өмнө нь тарисан хэдэн үр маань соёолсон зургийг нь оруулна гэж амалчаад оруулахгүй байгаад уучлаарай. Зургийн аппарат таг болсоон Удахгүй шинийг авхаараа л нэг мөсөн зураг бичлэгүүдээ оруулий Ойлгоороой

Янжаадаа баярласан шүү Гоё цэцэг бэлэглэсэнд. Сайхан ургуулах гэж маш ихээр хичээх болноо.