Кактус нь дотроо маш олон төрөл зүйл байдаг бөгөөд зарим нь маш сонирхолтой юмаа
Showing posts with label Кактус. Show all posts
Showing posts with label Кактус. Show all posts
January 07, 2012
December 11, 2011
Мелокактус - жилийн 365 хоног "цэцэглэдэг" кактус
Энэ төрлийн кактус /Мелокактус/ нь кактусны бусад төрлөөсөө ялгардаг нэг зүйл нь орой дээрээ байх тод өнгийн зүйл нь. Энэхүү тод өнгийг зүйлийг нь Орсоор цефалий гэх ба би Монгол дээр юу гэдгийг нь мэргэжлийн бус хүн учраас үнэхээр яг биологийн нэршилийг нь хайгаад олж чадсангүйд хүлцэл өчий.
Мелокактус нь дотроо олон төрөл байдаг. Энэ төрлийн кактус нь дулаанд маш дурлах ба өдрийн цагт 30 градусаас доошгүй, харин шөнийн цагт 20-с доошгүй градуст байна. Та дулааныг нь л тохируулаад өгвэл энэ төрлийн кактусанд өөр бусад арчилгааны хүндрэл бараг үгүй. Маш хурдан ургадаг. Үрээр суулгавал суулгаснаас хойш дөрвөн жилийн дараа гэхэд л орой дээрх "цэцэг" нь гараад ирнэ.
Ариокарпус - хамгийн сонин хэлбэртэй
Ариокарпус нь /Ariocarpus -Ариокарпус/ нь дотроо хэд хэдэн төрөл байх ба хамгийн сонирхолтой хэлбэртэй кактус юм.
Энэхүү кактусыг ярианы хэлэнд буюу хүмүүсийн дунд амьд чулуун катус гэсэн нэрээрээ түгээмэл байдаг. Энэхүү Ариокактусны талаархи мэдээлдээ Ариокактусны 5н төрлийг бэлдлээ
Ariocarpus agavoides
Ariocarpus fissuratus
Ariocarpus kotschoubeyanus
Ariocarpus retusus
Ariocarpus scaphirostris
Энэхүү кактус нь нийт 6 төрөл байдгаас 5-ыг нь бэлдэн орууллаа.
Эрүүл агаар, дулаан болон нарны гэрэлд тэд дуртай. Усалгааг маш анхааралтай хийх хэрэгтэй. Илүүдэл ус болон хэт усалгаанд тун дургүй. Хүйтний улиралд усалгааг тун бага буюу бараг хийхнүй. Энэ төрлийн катус нь хүйтэн болон чийгшил 2 таардаггүй.

December 04, 2011
Кактус
Кактус нь маш олон төрлийнх байдаг. Энэ олон төрлийн кактусыг хэрэн тарих уу, хэрхэн зохиомж хийх үү гээд олон асуултууд танд байна уу? Заа тэгвэл энд кактусны зохиомж бүхий зурагнуудыг бэлдлээ
November 22, 2011
Сармагчин кактус
Сармагчин кактус
BABY RUBBER PLANT буюу сармагчин кактус нь /хөөрхөн нэртэй шүү хэхэ/ халуун орноос гаралтай олон наст юм.

Агаарын бактерийг устгадаг тул хүүхдийн өрөөнд тарих нь сайн байдаг. Хөрсийг хатхаар дараагийн усалгааг хийнэ. Долоо хоногт бараг нэг л удаа услахад болох боловч хэт халуун агаар зэргээс шалтгаалан хөрс хурдан хугацаанд хатах нь бий. Тийм болхоор хөрсөө шалгаж үзээд дараагийн усалгааг хийгээрэй. Хэт усалгаа нь үндсийг амархан гэмтээдэг.
Нарны гэрэлд дуртай боловч нарны шууд гэрэлд тавих нь навчийг гэмтээх магадлалтай.
Мөнгөний мод
Халбаган кактус
буюу Мөнгөний мод
Crassula Ovata хэмээх
энэхүү суккулент ургамлыг Мөнгөний мод гэдэг нэрээр нь хүмүүс илүү сайн мэддэг.
Энэхүү ургамал нь Өмнөд Африкаас гаралтай бөгөөд өвөл бага услаж зун хөрсийг
хатхаар усалдаг байна. Нарны гэрэлд
дуртай боловч нарны шууд тусгалд тун дургүй. Жижг ягаан болон цагаан цэцэгтэй
боловч миний мэдэхээр ховор цэцэглэдэг байна.
Цэцэглэлтийг дэмжихийн тулд
хүйтний улирал эхлэхэд хэдэн долоо хоног усалгааг зогсоож шөнийн цагаар сэрүүхэн
хонуулна. Үүний дараагаар усалгаа хийж хангалттай гэрэл өгхөд цэцэглэх учиртай
гэж бичигдсэн байдаг ч тун ховор цэцэглэдэг хэмээн олон цэцэгчид хэлж байсныг
сонссон юм байнаа. Мөнгөний мод хэмээн нэрлэсэн энэхүү ургамлыг цэцэглэхийг нь
харах нь амжилт, олз омог дууддаг хэмээн билэгшээх нь ч бий.
Мөнгөний модыг
тариж гэртээ ургуулах нь үнэндээ хэцүү биш. Их хэмжээний арчилгаа шаардадгүй
болно. Нарны гэрэлтэй газар цэцгээ тавиад хөрсөө хатхаар усална. 2-3 жилд нэг
удаа том вааранд шилжүүлэн суулгана. Хавраас намар хүртэл сардаа нэг удаа
бордоно. Үржүүлэхэд амархан: мөчрөөр болон ганц навчийг шууд хөрсөндөө
суулгачина.
Харин Фенг Шуйд
мөнгөний модны талаар юу гэсэн байдаг тухай сонирхуулия.
Эд баялгийн бүс
Мөнгөний модыг зүүн болон өмнө зүг рүү харсан цонхон дээр байрлуулах нь нэн зохимжтой. Энэ нь эд баялагийн зүг юм.Эд баялаг гэгч нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй бүх зүйлсэд нөлөөлнө.Энэ бүсийг идэвхжүүлэхэд мөнгөтэй жижиг таваг, хайрцаг, мөнгөний мод гэж нэрлэгддэг дугуй навчтай халбаган кактус зэргийг байрлуулна. Зарим хүмүүс гурван ширхэг зоосыг улаан туузанд зангидсан байдан даа тэрийг хөрсөнд нь хүртэл хийсэн байдаг.

Мөнгөний энэ
модыг хүнээс үнэгүй авдаггүй гэлцдэг. Оронд нь ядаж зуун төгрөгөөр ч болов
гарыг нь цайруулах хэрэгтэй гэж үзэх хүмүүс ч байдаг юм байна лээ. Учир нь энэ
бол мөнгөний мод. Таны амжилт, таны олз омгийг дуудах тэрхүү мод.
Та заавал гэртээ
тариад үзээрэй. Амжилт
Subscribe to:
Posts (Atom)