Showing posts with label Нэг наст цэцэгс. Show all posts
Showing posts with label Нэг наст цэцэгс. Show all posts

March 06, 2013

Губастик, мимулюс (Mimulus)

Товч мэдээлэл

Ургамлын төрөл:   хоёр наст ба нэг наст
Гэрэл:   гэрэлсэг боловч сүүдэрт ургах чадвартай
Чийг:  чийглэг орчинд дуртай
 
Mimulus, Мимулюс, губастик. Нэг наст. 

Цэцэгний төрөл

Мимулюс крапчатый (Mimulus guttatus)

Олон наст ургамал боловч нэг настын адил голцуу ургуулдаг. Өндөр нь 80 см хүрнэ. Цэцэг нь шар өнгөтэй бөгөөд улаан толботой. Зургаа ба долдугаар саруудад цэцэглэгдэг.

Губастик желтый (М. luteus)

Олон наст ургамал боловч нэг настын адил голцуу ургуулдаг. Өндөр нь 15-30 см. Жижигхэн шар цэцэгтэй ба долоон сараас арван сарын хооронд цэцэглэдэг.

Арчилгаа

Гэрэлсэг ургамал боловч сүүдэрлэг орчинд ч ургана. Тэжээллэг, чийглэг хөрсөнд дуртай. Өтгөн ургуулахын тулд чимхэлт хийх хэрэгтэй.

Үржүүлэх

Дөрвөн сараас эхлэн үрээр тарьдаг. Харин зургадугаар сарын эхэд жижиг үрсэлгээгээг байнга тарих тэр газар нь шилжүүлэн суулгадаг


July 07, 2012

Цэнхэр лобелия

Лобелия нь нэг өмнөд Африкаас гаралтай нэг наст цэцэг юм. Зуны сүүл, намрын эхэнл цэнхэр цэцэгс нь дэлгэрдэг. Бага зэрэг ургалт удаантай цэцэг. Тагт, гэрээ болон хашаагаа чимэглэхэд тун тохиромжтой чимэглэлийн зориулалттай үнэхээр сайхан цэцэг байна.


photo-03-lobeliia-lobelievye (450x441, 39Kb)

Энэ цэцэгний үр нь маш жижиг эмзэг учраас бэлдсэн хөрсөндээрээ үрээ цацна. Усаар шүршээд ваакуумдана. Харин үүний дараагаар дулаан, гэрэлтэй газарт байрлуулна. Агаар оруулахаа мартаж болохгүй.

Лобелия нь 22…25 градуст 4-6-хоногийн дараа соёолдог.  Зарим газарт 10-15 өдрийн дараа ч соёолдог гэж бичсэн байна. Сортоосоо шалтгаалдаг байх.
Услагааг ихдүүлэж огт болохгүй. хний ээлжинд цайны жижиг халбагаар ч услаж болно.
big (480x360, 101Kb)

 70727979_1297790600_CVETUY_12 (535x447, 133Kb) Энэ цэцэг арчилгаа бараг шаардадгүй боловч хамгийн гол зүйл нь зөв усалгаа. Сайхан шигүү өтгөн ургуулахыг хүсэж байгаа бол эхэн үед чимхэлт сайн хийж өгөх хэрэгтэй.


February 04, 2012

Морнинг глорийг үрээр тарих

Энэ цэцэгний үр маань томдуу байдаг

Хавар эхлэнгүүт үрээр тарих бөгөөд суулгахаасаа өмнө хэдэн цаг бүлээн усанд үрээ 2-5 цаг дэвтээдэг.



Түүний дараагаар хөнгөн, сэвсгэр хөрсөнд 1-2 см гүнд суулгана. Үр соёолход тохиромжтой температур нь  18…20 градус. Үр маань 6-14 хоногийн дотор соёолно.
Хөрсийг хатааж болохгүй бөгөөд чийгтэй байлгана. Гэрэлтэй газарт байлгах ба нарны хурц гэрэлд дургүй цэцэг юм.

The glorious combination of Ipomoea tricolor 'Blues Brothers' growing on the patio fence in my Gettysburg garden (photo credit: Jean Potuchek)

January 21, 2012

Бодонцог - Имопея цэцэгсийн зураг


Өнгө өнгөөрөө зүрхэн хэлбэрийн навчтай morning glory цэцэг нь өглөө бүр цэцэглэгдэг бөгөөд гэрээ, тагтаа чимхэд сайхан харагддаг. Энэ цэцэгний зургийг орууллаа



                                                         Давхар дэлбээтэй бодонцог










                                                                    Цэцгийн навч

January 04, 2012

Morning glory - Имопея

Morning glory /Ипомея/ нь үнэхээр сайхан цэцэгс бөгөөд хашаагаа, тагтаа болон гэрээ чимэхэд тун ч тохиромжтой цэцэг юм. Учир нь бодонцог маань юүлүүр хэлбэрийн өнгө өнгийн цэцэгстэй бөгөөд ороож ургадаг ургамал болно. Монгол нэршил нь Бодонцог хэмээн цэцэгчид нэрэлсэн байдаг аж. 






Энэ цэцэгийг өглөөний цэцэг ч гэдэг. Учир нь өглөө бүр нэг цэцэг нэмэж цэцэглэсэн байдаг тул өглөө болгон та нүдээ баясгах болно.
Бодонцог нь 500 гаруй төрөл байдаг ба олон наст, нэг наст ч байдаг аж.  Гэрийн нөхцөлд ч гадаа ч тариж болно.
Нарны шууд гэрэлд дургүй бөгөөд хагас сүүдэрлэг орчин илүү тохиромжтой. Үрийг 3 сард гэртээ тариж болно, эсвэл 5-6р сард шууд гадаа ч суулгаж болдог.
Ороож ургадаг болхоор хашаагаа эсвэл тагтаа чимэглэхэд тун тохиромжтой цэцэг юм. 









December 15, 2011

Нэг наст гэсэрт цэцэг - Астра

"Астра" буюу гэсэрт цэцэг нь Грекээр "од" гэсэн үг. Домогт өгүүлснээр гэсэрт цэцэг нь ододтой холбоотой ба тэнгэрийн ододтой шөнийн цагаар холбогддог хэмээн үздэг. Тиймээс шөнийн цагаар гэсэрт цэцэгсийн хажууд чимээгүйхэ суувал гэсэрт цэцэгс хэрхэн тэнгэрийн одтой шивнэлдэхийг дуулна гэдэг байж.


Нэг наст гэсэрт цэцэг нь таныг тагтыг болон таны хашааг гайхамшигт цэцгээрээ чимнэ.6-р сарын сүүлээр 9-р сарыг дуустал цэцэглэн таныг баярлуулна. Хамгийн гол нь салхинаас хамгаалагдсан, нарны гэрэлтэй газар л ургуулахад болно. Хүйтэнд тэсвэртэй. Арчилгаа багатай учраас цэцэгчид хашаандаа болон тагтан дээрээ энэхүү сайхан цэцгийг ургуулах дуртай байдаг.
Өнөө цагт нэг наст гэсэрт цэцгийн 800 гаруй төрөл бүрийн өнгийн сортууд бүртгэгдсэн байдаг. Нэг наст гэсэрт цэцгээс гадна тасалгааны олон наст гэсэрт цэцэг ч бий.
Гэсэрт цэцгийг үрээр тарих ба үрээ суулгаснаас хойш долоо хонгийн дараа гэхэд л соёолоод эхлэнэ.
Дараагийн жил та гэсэрт цэцгээ дахин тариж хашаагаа болон тагтаа чимэх бол намар нь гэсэрт цэцэгнийхээ үрийг түүхээ бүү мартаарай.
Эрүүл ургаж байгаа гэсэрт цэцэг нь өөрөө үрээ өгдөг юм. Тиймээс хойтон жил та дахиад д энэ сайхан цэцгийг тарих боломжтой.