Showing posts with label Булцуутай цэцэгс. Show all posts
Showing posts with label Булцуутай цэцэгс. Show all posts

June 10, 2012

Крокусын тухай

Крокус нь гэрэлтэй газарт дуртай бөгөөд гэрэлтэй газарт байрлуулвал гуравдугаар сар гэхэд цэцэглэдэг байна. Их арчилгаа шаардадгүй цэцэг. Булцуугаар үржүүлдэг. Үрээр бас тариж болох хэдий ч 3-4 жил болож цэцэглэнэ.

Тасалгааанд болон гадаа ургадаг.







May 12, 2012

Гладиолус хэрхэн суулгах вэ

Бүжээгийн хүсэлтээр гладиолус цэцгийн булцууг суулгах талаар товч мэдээлэл орууллаа

Гладиолус цэцэг нь Цахилдагийн овогт багтах бөгөөд олон наст булцуут ургамал юм.
Гладиолус, сорт Большое искушение
Голцуу тавдугаар сард цэцэгчид маань тасалгааны нөхцөлд эсвэл гадаа ил талбайд суулгаж эхэлдэг. Тасалгааны нөхцөлд бол гэртээ тариад байж болдог. Харин задгай талбайд суулгаж байгаа учраас манай цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан нэг наст ургамал шиг голцуу таридаг.
Булцууг суулгахаас өмнө болгоомжтойгоор хальсыг нь цэвэрлэн суулгахад бэлддэг. Энэ цэцгийн булцуу хуваах эсвэл нялх булцуугаар амархан үржүүлэж болдог.

Гладиолусын булцуу соёолсон байгаа нь 
Клубнелуковица гладиолуса

Нялх булцуунууд
Луковицы гладиолуса

Эх булцууны хажууд нялх булцуунууд
Как правильно вырастить гладиолусы из деток?
Булцуу хир том байна төдий чинээ гүн суулгана. Долоо хоногт нэгээс хоёр удаа бүлээн усаар усалдаг. Хөрс чийгтэй газар байх ба наранд тун дуртай.
Тиймээс булцуугаа суулгаад нартай газарт байрлуулаарай.

Гадаа талбайд тариж байгаа зураг харуулий

 


 Как посадить гладиолусы и ухаживать за ними


 Ингэж гоё ургана даа

















February 04, 2012

Алтанзул ба гиацинтын булцууг хэрхэн амраах вэ



Гиацинт болон алтанзулын булцууг хэрхэн амраах вэ? Хүмүүс янз бүрээр л хариулдаг. Зарим нь жил бүр амрааж байх хэрэгтэй гэж байхад зарим нь хоёр жил тутамд амраана ч гэнэ. Харин олон цэцэгчид болон экспертууд эдгээр цэцэгсийн булцууг жил бүр амрааснаар цэцэглэлтийг дэмжих, болон том цэцэг цэцэглэхэд тустай гэдэг дээр санал нийлдэг. 




Булцууг хэзээ амраах вэ?
Цэцэглэж дууссаны дараагаар навч нь шарлаад эхлэх үед булцууг амраах болсон гэж үздэг. 


Хадгалалт


Булцууг гарган авсаны дараагаар сорт сортоор нь ялгаарай. Хатсан навч зэргийг нь таслаарай. Булцууг 2-3 өдөр хатаасны дараагаар модон хайрцагт булцууг хадгалаж болно. Алтанзулын булцууг 20ºС температурт хадгалаж байгаад 17ºС температурт  8 сарын сүүл хүртэл хадгалдаг. Харин гацинтын булцууг  25ºС температураас 17ºС хүртэл 9-р сарын эхэн хүртэл хадгална.



Яргуй

Яргуй маань ойролцоогоор 18 төрөл байдаг. Үүний 12 төрөл Орос улсад ургадаг.
Энэ нь ойрлцоогоор 10-50 см нам ургадаг олон наст булцуут цэцэг юм. Яргуй маань бага зэрэг сүүдэрлэг орчинд дуртай бөгөөд хөрс голдоггүй. Цэцэглүүлхэд хамгийн гол зүйл нь хөрсийг чийгтэй байлгах ба хаврын цагт тодорхой хэмжээний нартай, гэрэлтэй газар байлгах юм. Хэр зэрэг хүйтэн сэрүүн газар байна төдий чинээ л цэцэглэлт нь удаашраад байна. Цэцэглэлт дууссаны дараа навчийг тайрах гэж яарах хэрэггүй. Булцуундаа шим тэжээлээ өгтөл нь хүлээх хэрэгтэй. 
Би энэ жил бас яргуй тарисан юм. Цэцэглүүлэж чадах бол зургийг нь заавал оруулнаа 



February 03, 2012

Цикламен үрээр тарих




 (266x300, 22Kb)
Өвлийн цагт цэцэглэн биднийг баярлуулдаг цэцэгсийн нэг нь циклемен буюу ниллэг юм. Та цикламентай болхыг хүсэж байгаа бол нэг бол дэлгүүрээс худалдаж авах, нэг бол өөрөө үрээр тарих 2 арга таньд байна.
Үрээр тарихад хэцүү биш боловч соёолход хэсэг хугацаа шаарддаг. Эхний хэдэн сар л хэцүү, удаан юм шиг санагддаг.



Посеянные семена
Үрээ суулгасан нь
Цикламены үрийг тарихаас өмнө 1 өдрийн турш бүлээн усанд байлгадаг. Түүний дараа с1.5-2 см-н гүнд суулгана. Хөрсийг бага зэрэг услан сэрүүн газарт буюу +10°C до +20°C-т тавина. Зарим хүмүүс харанхуй газар байлгах хэрэгтэй гэдэг ч энэ нь заавал биш юм. Хамгийн гол нөхцөл нь температур юм.  +10...+20°C-т сар гаруй болоод л үр маань соёолоод эхлэнэ, харин +20°C-с дээш температуртай газар бол 2 сар ба түүнээс дээш хугацааны дараа соёолно. Ерөнхийдөө бол цикламены үр 1-3 сарын дотор соёолдог. Үрийг нь хатаахгүйн тулд хөрсийг бага зэрэг чийгтэй байлгахаа мартаж болохгүй. Хэрвээ та суулгаад ваакуумдсан бол агаар оруулаж байх хэрэгтэй.


1 месяц как взошли семена (2 месяца со дня посева)
Суулгаснаас хойш 2,5 сарын дараа


4 месяца со дня посева4 месяца со дня посева
 
Яг 4-н сарын дараа

Эхний гурван сар цикламен бараг ургахгүй байгаа юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ, энэ үед булцуу болон үндэс нь маш идэвхитэй ургаж байдаг юм. Зарим тохиолдолд энэ үед олон навч гарч ирэхгүй, ердөө нэг навчтай байх ч тохиолдол байна. Хамгийн гол нь хөрсийг хатааж болохгүй, чийгтэй байлгана.


Cеянцам 6 месяцев со дня посева
Суулгаснаас хойш 6 сарын дараа! Одоо ч хурдан ургаж эхэлнэ дээ.
  Сеянцам 9 месяцев со дня посева
9 сарын дараа.


Годовалый сеянец
Нэг настай цикламен
Харин энэ бол яг 1 настай цикламен юм. Цэцэглэх гээд бундуй үүссэн байна. Хамгийн гол нь усалгаа болон бордоо. Усалгааг доороос нь хийж байх нь тохиромжтой.
Цэцэгчидээ амжилт хүсье!!!
Cеянцы по бокам — им чуть больше года
Нэг нас өнгөрчихсөн цикламенууд

January 28, 2012

Ранункулюс цэцгийн төрлүүд

ЛютикРанункулюс /Ranunculus/  - булцуут цэцэг бөгөөд цэцэг нь энгийн ба махровый байдаг.

Лютики махровыеКрасные лютики гибридныеХамгийн түгээмэл байдаг төрөл нь
Лютик азиатский, /R. asiaticus L/. - Энэ нь 50-65 см урт ургана. Цэцэг нь махровый бөгөөд олон өнгө байдаг.

РанункулюсЭнэ төрлийн цэцгийг гадаа болон тасалгаанд их тарьдаг.








Лютик борцелистный /R. aconitifolius L. - ойролцоогоор 60 гаруй см ургах ба цагааг цэцэгстэй. Махровый цэцэгтэй нь цагаан болон шаргал өнийнц эцэгтэй ч байдаг.


Лютик анемонолистный /R. anemonifolius/ нь ойролцоогоор 30 см ургана.
Ранункулюс гибридный сиреневыйБелый ранункулюсЛютик пиренейский /R. pyrenaeus/ нь 10-30 см ургах ба 6 болон 7-р сард цэцэглэдэг.
Үнэхээр үзэсгэлэнтэй цэцэгстэй учир голцуу цэцгийг тайрч баглаа цэцгэнд хэрэглэгддэг. Мэдээллээ хархад Голландад л гэхэд 1999 онд 22 сая ранункулюсыг баглаа цэцэг болгон худалдсан байдаг. Тасалгааны нөхцөлд тариж байгаа цэцэгчид маань ихэнхдээ балконоо чимэх зориулалтаар таридаг байна.
РанункулюсМахровый красный ранункулюс







Лютик как горшечная культураКрасный махровый лютик.

Ранункулюс

Ранункулюс
   ранункулюс
Энэ гайхамшигтай бөгөөд ховор цэцгийг хавар тасалгаанд эсвэл гадаа суулгадаг. Ранункулюсыг нартай газар байлгах ба суулгахдаа 5-7 см гүнд суулгана. Ойролцоогоор 10 гаруй хоногийн дараа соёлох ба тасалгааны нөхцөлд бол ваакуумдаж, гадаа шууд тарисан бол хучсан байна.
Ойролцоогоор 2 сарын дараанаас нэг булцуунаас хэд хэдэн цэцгийн бундуй үүсэх ба энэ үед усалгааг тогтмол хийнэ.
Ранункулюсын булцууг гадаа тарисан бол намрын цагт буцаан авч нялх булцуунуудыг нь болгоомжтой салган авдаг. Нэг булцуунаас 5-7 маамуу гарна. Булцуунуудыг хэдэн хоног хатаасны дараа элсэнд юмуу шороонд хийж сэрүүн газарт хадгалдаг.

















Үнэхээр гоё цэцэг байгаа биз?