Showing posts with label Имопея - morning glory. Show all posts
Showing posts with label Имопея - morning glory. Show all posts

February 04, 2012

Морнинг глорийг үрээр тарих

Энэ цэцэгний үр маань томдуу байдаг

Хавар эхлэнгүүт үрээр тарих бөгөөд суулгахаасаа өмнө хэдэн цаг бүлээн усанд үрээ 2-5 цаг дэвтээдэг.



Түүний дараагаар хөнгөн, сэвсгэр хөрсөнд 1-2 см гүнд суулгана. Үр соёолход тохиромжтой температур нь  18…20 градус. Үр маань 6-14 хоногийн дотор соёолно.
Хөрсийг хатааж болохгүй бөгөөд чийгтэй байлгана. Гэрэлтэй газарт байлгах ба нарны хурц гэрэлд дургүй цэцэг юм.

The glorious combination of Ipomoea tricolor 'Blues Brothers' growing on the patio fence in my Gettysburg garden (photo credit: Jean Potuchek)

January 21, 2012

Бодонцог - Имопея цэцэгсийн зураг


Өнгө өнгөөрөө зүрхэн хэлбэрийн навчтай morning glory цэцэг нь өглөө бүр цэцэглэгдэг бөгөөд гэрээ, тагтаа чимхэд сайхан харагддаг. Энэ цэцэгний зургийг орууллаа



                                                         Давхар дэлбээтэй бодонцог










                                                                    Цэцгийн навч

January 04, 2012

Morning glory - Имопея

Morning glory /Ипомея/ нь үнэхээр сайхан цэцэгс бөгөөд хашаагаа, тагтаа болон гэрээ чимэхэд тун ч тохиромжтой цэцэг юм. Учир нь бодонцог маань юүлүүр хэлбэрийн өнгө өнгийн цэцэгстэй бөгөөд ороож ургадаг ургамал болно. Монгол нэршил нь Бодонцог хэмээн цэцэгчид нэрэлсэн байдаг аж. 






Энэ цэцэгийг өглөөний цэцэг ч гэдэг. Учир нь өглөө бүр нэг цэцэг нэмэж цэцэглэсэн байдаг тул өглөө болгон та нүдээ баясгах болно.
Бодонцог нь 500 гаруй төрөл байдаг ба олон наст, нэг наст ч байдаг аж.  Гэрийн нөхцөлд ч гадаа ч тариж болно.
Нарны шууд гэрэлд дургүй бөгөөд хагас сүүдэрлэг орчин илүү тохиромжтой. Үрийг 3 сард гэртээ тариж болно, эсвэл 5-6р сард шууд гадаа ч суулгаж болдог.
Ороож ургадаг болхоор хашаагаа эсвэл тагтаа чимэглэхэд тун тохиромжтой цэцэг юм.