November 26, 2011

Анар жимс үрээр тарих

Анар гэч их л ач тустай юм байхымаа. Анар чулуу гэж байдаг. Анар чулууг амжилтын чулуу ч гэдэг: Таны ажил бүтэхгүй байгаа бол 3 ширхэг анар чулууг ажлынхаа ширээн дээр тавиарай гэж зөвлөдөг шүү дээ. Тэгвэл анар жимс яадаг юм бол? Даралт багасгадаг гэнэ. Анарт олон төрлийн витамин, магни, кали ба эрдэс бодис байдаг тул гормоныг тэнцвэржүүлэж өгдөг гэнэ. Мөн сарын тэмдэг ирэх үед зовиурыг нь намдаадаг гэнэ. Эдгээр олон шалтгаанаар анар жимсийг эмэгтэйчүүдийн жимс ч гэж нэрлэх нь бий.

Би анар жимсний мод гэртээ тариж үзэх санаатай, интернэтээс баахан мэдээлэл хайлаа. Учиргүй жимслээд байхгүй ч гэсэн энэ анарын модыг би тарисан юм шүү гээд хараад суухад сайхан юм гэж бодоод таримаар санагдаад эхэллэ. Тэгсэн чинь их амархан юм байнаа тарихад. Та зүгээр л дэлгүүр лүү гүйж очоод анар жимс худалдаад авчих. Гэртээ ирээд анар жимсээ дундуур нь хувачих, Дотор нь зөндөө үрнүүд байгаа.
Үрийг нь түүгээд тавганд хийгээд тавиад байгаарай. Бэлэн болсон үрийг нэг өдөр хонуулаад үрээ хатаана. Хатсан үрээ бэлдсэн хөрсөндөө суулгаад бага зэрэг хөрсөөх хучаад нэг шүршиж орхиод ваакуумдаарай. Ойролцоогоор 2-3 долоо хонгийн дараа соёолно. Харин одоо гэрэлтэй газар тавина шүү дээ. Зөв арчилаад ургуулаад байвал ингэж үрээр тарисан анар маань 5-6 жилийн дараа жимсээ өгдөг гэнэ шүү.

Энэ материалыг бэлдэж байхдаа би гэнэт их санаа зовлоо. Учир нь өчигдөр би анар аваад суулгачихсан юмаа. Нэг буруу зүйл хийсэн нь энд болхоор үрээ хатааж хонуулаад суулгана гэсэн байхад би тэр дор нь суулгаад л авсан шүү дээ. Ургадаг боловуу яадаг бол гэж санаа зовж эхэллээ шүү. Ургавал баярлаад зургийг нь оруулнаа. Харин ургахгүй бол? Тэгвэл дэлгүүр явна даа. Та ч гэсэн туршаад үзээрэй. Модоор гэрээ чимэх нь сайхан шүү дээ

4 comments:

  1. bayarlalaa hu turshaad uzdeg hereg ee. Urgaval bi ch bas zurgiig ni oruulna aa.

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээрэй хөөрхөн ургаад гараад ирдэг юм байна лээ Амжилт

      Delete
  2. үзнээ,кк . гэртээ лимонтойгоо хослуулнаа.

    ReplyDelete