Латин нэр нь Fuchsia. Монгол нэршил нь Ялдам цэцэг заримдаа Гүнжийн нулимс ч гэж нэрлэх нь бий. Өмнөд Америк болон шинэ Зеландаас гаралтай цэцэг юм. 7000 гаруй төрөл зүйлийг нь одоогоор эрдэмтэд олж тогтоогоод байна. 80-120см хүртэл өндөр ургадаг. Бутлаг болон унждаг хэлбэрээр ургадаг. Навч нь 3-5см хүртэл урт ургадаг ба хонхон хэлбэртэй ягаан, улаан, цагаан ,гүн ягаан өнгийн 4-6см орчим урттай цэцэгнүүд хавраас намар хүртэл цэцэглэдэг. Их гоёмсог цэцэгтэй тул цэцэг тарьдаг хүмүүсийн дунд ихэд өргөн тархсан цэцэг.
Өдрийн хурц нарны гэрэл тохиромжгүй бөгөөд хагас сүүдэрлэг гэрэлтэй орчин тохиромжтой. Өглөөний нар болон үдээс хойш нарны гэрэл багассан үе тохиромжтой байдаг. Өдрийн дулаан 15-18с шөнөдөө 10-12с байх нь тохиромжтой. Сэрүүвтэр орчинд дуртай цэцэг юм. Намар зуны халуун агаартай үед навч цэцгийг усаар байнга шүршинэ. Энэ цэцгийг хамгийн сайхнаар ургуулах гол нууц нь зөв усалгаа гэгддэг. Хөрс бага зэрэг хатхад дараагийн усалгааг хийх, сайн шүршиж өгөх болон бордох юм. Долоо хоногт нэг удаа шингэн бордоогоор бордоно. Бордохын өмнө цэцгээ бордоогүй усаар усалсанын дараа хэдэн минут болоод бордоо найруулсан усаар усалдаг гэдгийг битгий мартаарай.
Ялдам цэцэг маань маш олон өнгө болон олон төрөл байдаг бөгөөд дан болон давхар дэлбээтэй байдаг. Нэг цэцэглэхээрээ маш олон цэцэг гардаг бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй цэцэгсийн нэг юм.
Хэрэгтэй мэдээллээ оллоо. Энэ олон үзэсгэлэнтэй цэцгүүдийг тарьж ургуулж байгаа шигээ блогоо орхилгүй байнга арчиж тордож байгаарай.
ReplyDeleteШагайгаад өнгөрсөн зочин чинь.