Харимсагана цэцгийн биологийн нэршил ньAmaryllis бөгөөд булцуут цэцэг юм. Энэхүү цэцэгний уугуул нутаг нь Андын нуруу Мексик , Перугийн дулаан, зөөлөн уур амьсгалтай нутаг юм. Энэ цэцгийн нэр нь эртний Грекийн нэгэн домогт бүсгүйн нэр ажээ. Цэцгийн нэрийг орчуулбал Үзэсгэлэнт бүсгүй гэсэн утга агуулжээ. Нарны гэрэл эгц туссан гэрэлтэй газар байрлуулна. Гэрэлд их дуртай цэцэг. Саваа байнга эргүүлж байвал цэцэг эгц босоо сайхан ургана. Зуны цагт өдөртөө 20-25° шөнөдөө 18° дулаан байлгах нь тохиромжтой.10-12 сард тайван унталтын байдалд ордог. Өвөлд байх дулаан нь 8-10° байна. 12 –р сарын сүүлээр навчнууд нь шарлана. Энэ үед нь хэт хатааж мөн хэт услаж болохгүй. Хөрсийг чийглэг байлгана. 1-2 сараас цэцэглэх иш цухуйж эхлэнэ. Зуны турш цэцэглэх боломжтой. Цэцэг дэлбээлж эхлээд бүрэн цомирлогоо дэлгэх хүртэл бордолтоо зогсоох хэрэгтэй. Хоёр долоо хоногт нэг удаа тасалгааны ургамалд тохирсон бордоогоор бордоно. Цэцэг дэлбээлсэн үед шилжүүлэн суулгалт хийж болохгүй. Том саванд тарьсан тохиолдолд жижиг булцуунууд үүсэх боломж их. Савыг сольж шилжүүлэн суулгахдаа эдгээр булцуунуудыг салган авч тарьж болно.Булцуугаа хөрснөөс 3/2 цухуйлгаад үлдсэн хэсгийг шороогоор манаж сайн булна. Булцуунаасаа 1-2см том диаметртэй саванд суулгана.
No comments:
Post a Comment