August 06, 2011

Гүнгоо

Уугуул нутаг нь Өмнөт Африк. Биологийн хэллэг нь Clivia. Монгол нэршил нь Гүнгоо.Энэ цэцэг нь булцуут үр бүхий Амарилиссийн аймгийн цэцэг бөгөөд олон жил цэцэг сонирхогч цэцэрлэгчдийн сонирхлыг ихээр татаж ирсэн цэцэг юм.Хагас сүүдэрлэг чийгтэй орчинд сайн ургадаг.Хар ногоон өнгийн навчтай бөгөөд урт нь 50-60см өргөн нь 10 см хүртэл ургадаг.Дээшээгээ 60-90 см хүртэл өндөр ургадаг.Навчны дундаас гарч ирсэн бахим мөчрийн үзүүрээс юүлүүр маягийн хэлбэртэй гоёмсог улбар шар, улаан цэцгүүд гардаг.Цэцгийн өндөр 20-30 см хүрдэг.Нэг ишэн дээр 10-15 ширхэг хүртэл цэцэг бөөндөө гардаг.Өвлийн дунд сараас хаврын эхэн сар хүртэл цэцэглэх ба 3-4 сарын хооронд илүү эрчимтэй цэцэглэдэг. Хагас сүүдэрлэг орчинд сайн ургадаг бөгөөд нарны шууд туссан хурц гэрлийг тэвчдэггүй ургамал юм. Ерөнхийдөө сэрүүвтэр орчинд дуртай бөгөөд зундаа16-18ºс тохиромжтой.Өвөлдөө 8-12С Бусад цэцэгүүд шиг агаарын чийгшлийг их хэмжээгээр шаарддаггүй. Усалгааг өнгөн хөрс 2 см орчим хуурай болсон үед дараагийн усалгааг хийнэ. Услагаа ихэдвэл навч шарлах, борлох үзэгдэл гарч болно.Усалгааг тогтмол цаг хугацаанд хийх биш хөрсөө үзэж байж усалгааг хийж байх нь зүйтэй.Хавраас намрын сүүл хүртэл ид ургалтын үед усалгааг бага хэмжээгээр нэмж болно.Цэцэгний иш дөнгөж цухуйж эхэлмэгц усалгааг бага зэрэг нэмэгдүүлж бордож өгнө.Өвөл цэцэг амрах үед усалгаа багасгаж болон бордоог зогсооно.Цэцгийн амралтын үе нь 3 сар орчим үргэлжлэх ба энэ үед нь ургамлын услалтыг багасгаж 10-17с температуртай сэрүүн өрөөнд байлгах нь зүйтэй.


4 comments:

  1. Над нэг байдын гүнгоо санаандгүй нэг хүний өрөөнөөс самар шиг юм олоод тэрийг яадагч байсан ургамлын үр гэнгүүтээ суулгачихсан тэгсэн гүнгоо байсан байна лээ. одоо бараг 6-7 жил болж байна нэг ч удаа цэцэглээгүй нэг талдаа 8 буюу нийт 16 навч байна энэ нөхөр хэзээ цэцэглэхийн болоо.

    ReplyDelete
    Replies
    1. Өчигдөр дундаас нь улбар шар цэцэг гарч эхлэж байна. Гоё л санагдахын.

      Delete
  2. сайнуу хагас сүүдэрлэг орчинд ургуулахаас гадна хавраас эхлээд бордоно хөө

    ReplyDelete
  3. Тиймүү ямар гоё юм бээ Баяр хүргэе

    ReplyDelete